Томуугийн A(H7N9) вирүст халдварын тухай мэдээ 03/13
Зарим вэб-сайтууд томуугийн A/H7N9 халдварын хүний өвчлөлийн тухай манай анхны мэдээг шууд хуулан тараасанд бид талархаж байна. Гэхдээ цаашид мэдээг Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе. Томуугийн Үндэсний Төв |
Томуугийн A(H7N9) халдварын нэг шинэ тохиолдол БНХАУ-ын Жежианг мужид бүртгэгдсэнийг Синхуа агентлаг 4 дүгээр сарын 4-нд мэдээлсэн байна [1].
Мөн Жиангсу мужийн 48 настай эр (тахианы мах тээвэрлэгч) A(H7N9) халдварын улмаас нас барсныг нөхөн тотоосныг 4 сарын 4-нд Шанхай хотын захиргаа мэдээлжээ [2].
Ийнхүү БНХАУ-д бүртгэгдсэн H7N9 халдварын хүний өвчлөлийн тохиолдол одоо нийт 11 болж, 4 (36.4%) нь нас бараад байна (Зураг 1).
Зураг 1. БНХАУ-д бүртгэгдээд байгаа томуугийн H7N9 халдварын тохиолдлуудын
газарзүйн тархалт
Иш татсан номзүй:
1. Xinhua: 10th H7N9 bird flu case confirmed in China http://news.xinhuanet.com/english/china/2013-04/04/c_132284849.htm accessed on April4, 2013;
2. Press TV: China reports fourth H7N9 bird flu death http://www.presstv.ir/detail/2013/04/04/296505/h7n9-bird-flu-causes-4th-death-in-china/ accessed on April 4, 2013;