Томуугийн үндэсний төв

Хүний шинэ коронавирүст халдварын тухай мэдээ: 04/13

Их Британид бүртгэгтсэн энэ 3 тохиолдол нь NCoV-ын халдварын дамжин тархах механизмын тухай ойлголтыг шинээр авч үзэх хэрэгтэй болгож буй бөгөөд ялангуяа 2-3 дугаар өвчтөн эхний өвчтөнөөс халдвар авсан байж болох магадлал өндөр байгаа, мөн гуравдахь өвчтөний жишээн дээр хөнгөн хэлбэрийн өвчлөл бас байж болох нь батлагдаж байна. Тиймээс ДЭМБ ирэх 7 хоногт мэргэжлийн бүлгийн хуралдаан хийж, өвчлөлийн тодорхойлолт болон онош, эмчилгээний зөвлөмжөө шинэчлэх шийдвэр гаргаад байгаа ажээ.

Энэ 3 өвчтөний бүх ойрын хавьтал болох Саудын Арабаас Лондон хотруу нэгдүгээр сарын 28-нд эхний өвчтөнтэй онгоцоор аялаж, нэг эгнээд зэрэгцэж суусан болон арын болон өмнөх эгнээний бүх зорчигч, 3 өвчтөний гэр бүлийн гишүүд, эмчилгээ хийж буй эмч, сувилагчдыг эмнэлгийн ажиглалтанд авсан бөгөөд одоогоор тэдний дотор халдвар авсан эмнэлзүйн болон лабораторийн үзүүлэлттэй хүн гараагүй байна.

Мөн Их Британий Эрүүлийг хамгаалах агентлаг энэ дэгдэлтийн эхний өвчтөнөөс илрүүлсэн NCoV-ийн нүклейн хүчлийн нүклеотидийн бүрэн дарааллыг тогтоож, бусад омогтой харьцуулан шинжлэхэд 99.6% адил дараалалтай байсан, өөрөөр хэлбэл зарчмын хувьд ижил байсан байна [3].

NCoV-ын халдварын лабораториор баталгаажсан бас нэг шинэ тохиолдлыг Саудын Араб Улсын Эрүүл мэндийн яам 2 дугаар сарын 21-нд ДЭМБ-д мэдээлсэн байна [4]. Уг өвчтөн нь 2013 оны нэгдүгээр сарын 29-нд эмнэлэгт хэвтээд хоёрдугаар сарын 10-нд нас барсан бөгөөд оношийг лабораториор хоёрдугаар сарын 18-нд нөхөн баталгаажуулжээ.

Ингэснээр NCoV-ийн халдварыг лабораториор баталгаажуулсан тохиолдол одоо нийтдээ 13 болоод байгаагаас Саудын Арабт 6 (4 [66.7%] нь нас барсан), Йорданд 2 (хоёулаа [100%] нас барсан), Их Британид 4 (хоёр нь эдгэрч гарсан, нэг [25%] нь нас барсан, нэг нь эмчлүүлж байгаа), ХБНГУ-д 1 (Катараас ирсэн өвчтөн, эдгэрч гарсан) тохиолдол бүртгэгдээд байна.

Иш татсан номзүй: 

  1. UK HPA: Novel coronavirus 2012 in the UK: situation at 19 February 2013, http://www.hpa.org.uk/hpr/infections /respiratory.htm#AA_ncv0219 accessed on Feb.22, 2013;
  2. British man dies from novel coronavirus infection by Lisa Schnirring, http://www.cidrap.umn.edu/cidrap /content/other/news/feb1913coronabr.html accessed on Feb.22, 2013;
  3. UK HPA: Genetic sequence information for scientists about the novel coronavirus 2012, Whole Genome Sequence – Added 18th February 2013, http://www.hpa.org.uk/Topics/InfectiousDiseases/InfectionsAZ/NovelCoronavirus2012 /respPartialgeneticsequenceofnovelcoronavirus/ accessed on Feb.22, 2013;
  4. WHO GAR Novel coronavirus update, http://www.who.int/csr/don/2013_02_21/en/index.html accessed on Feb.22, 2013;