Томуугийн үндэсний төв

Улаанбаатар хот дахь ТХТН-үүдийн үйл ажиллагааг шалгасан дүн


Шалгалтын дүнгээс дүгнэвэл: 

  • FIS-рүү сорьцийн мэдээллийг оруулдаг эмч нараас 36% нь сургалтанд суусан, 64% сургалтанд суугаагүй шинэ мэргэжилтнүүд байв. Үүнээс Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн мэдээ өгдөг эмч, бага эмч нараас 83,4% нь сургалтанд суугаагүй буюу шинэ эмч нар байлаа. Мөн өрхийн төвийн байрлал, зориулалтын байраас болох тохиолдол байна. Тухайлбал: Сонгинохайрхан дүүргийн Ч.Өнөрсайхан ахлагчтай “Энх-элбэрэл” өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ), жилийн өмнө дулаалт хөлдөж сорьц авах, интенернэтэд холбогдох боломжгүй байсан бол одоо засвар сайн хийгджээ. Гэвч уг өрх нь сорьц тогтмол авах сорьцын хариу авах тал дээр дутагдалтай ажиллаж байна. Мөн дүүргийн Б.Мөнхцэцэг ахлагчтай “Өнө-ачит” ӨЭМТ зориулалтын байртай, интернэт ямар ч бэрхшээлгүй боловч дарга солигдсон, сургалтанд хамрагдсан хүн ажлаас гарсантай холбоотойгоор аудио хурал, сорьцын мэдээ өгөлтөөр жил гаруй сүүл барьж байгааг анхаармаар байна. Сүхбаатар дүүргийн Б.Алтансувд ахлагчтай “Санколл ” өрхийн эрүүл мэндийн төвийн байр шатсаны улмаас бараг жил гаран аудио хуралд оролцоогүй байна. Г.Энхтуяа ахлагчтай “Энхсүндэр” өрхийн эмнэлэг бараг 100% солигдсон, нийгмийн эрүүл мэндийн ажилтан Өлзийсайхан сургалтанд хамрагдаагүй тул аудио хурал, интернэтэд суурилсан томуугийн мэдээллийн системийн арга аргачиллыг мэдэхгүй. Мөн сургалтанд суусан нь ч сэлгээний орлох хүн байхгүйгээс гадуур ажилтай үед аудио хуралд холбогдож чадахгүй тохиолдол түгээмэл байна.
  • FIS-ээр явуулсан шинжилгээний хариуг 68% нь авдаг, 28% нь авдаггүй (интернетгүй), 4% нь сорьц огт явуулдаггүй учраас хариу байхгүй болно. Үүнээс: Интернэтэд тогтмол холбогдсон нь 52%, тогтмол бус 28% , холбогдоогүй 20% нь байна. СХД-ийн “Өнө ачит”, “Энх-элбэрэл”, СБД-ийн “Санколл”, “Тэгш мэнд”, ЧД-ийн “Үйлс нэгтэн”, “Шижид дуг”, БГД-ийн “Гурван санчир” ӨЭМТ-үүд Fis- рүү сорьцын мэдээллийг шивж оруулдаггүй, мөн хариугаа авч чаддаггүй байна. Нийт тандалтын цэгүүдээс 72% нь ямар нэг хэмжээгээр интернэтэд холбоотой, 28% холбогдоогүй байна. Сорьцын мэдээ өгөлт, хариу авах нь өрхийн ахлагч, ажилчдын санаачлагаас ихэээхэн шалтгаалж байна. Тухайлбал: Хайлаастын эцэст байрлах М.Пүрэвдорж ахлагчтай “Тэгш өлзий” өрхийн төв нь интернэтэд холбогдоогүй ч модемээр хуралд тогтмол оролцож, мэдээ өгөлт 100% байхад хотын төвд байгаа, интернэтэд холбоотой Баянгол дүүргийн Ж.Лхагвасүрэн ахлагчтай “Шар дэгд”, А.Цэнд-аюуш ахлагчтай “Итгэл угтах”, Сүхбаатар дүүргийн Д.Цэцэгмаа ахлагчтай “Тэгш мэнд”, Баянзүрх дүүргийн М.Алтанхуяг ахлагчтай “Эрүүл өрх”, Хан-уул дүүргийн Д.Наранцэцэг ахлагчтай “Энхтитэм”, Б.Саранчимэг ахлагчтай “Манал үйлс” өрхийн төвүүд аудио хуралд орох нь тогтмол бус байна. Интернэтэд холбоотой боловч Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлэг, ХСҮТ-үүд микрафоноор хангасан ч аудио хуралд бараг ордоггүй, ЭХЭМҮТ-ийн тархвар судлаач Отгончимэг томуугийн мэдээ, сорьцын мэдээллийг тогтмолжуулаагүй байгааг анхаармаар байна.


Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг 40 ортой хүүхдийн тасагтай болов. Баруун талаас: Тархвар судлаач Ч.Батцэцэг, дүн бүртгэгч эмч З.Цэцэгмаа, вирүс судлаач Э.Баярмагнай нар


Чингэлтэй дүүргийн “Тэгш өлзий” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон. Ахлагч М.Пүрэвдорж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон аваад байгаа нь


ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч Р.Батсолонго, Наад талд манай Аудио хуралд идэвхтэй зөвлөлгөөн өгдөг их эмч П.Эрдэнэчимэг

Дүгнэлт: 

  1. Томуугийн мэдээ мэдээлэл, сорьц авах нь эрүүл мэндийн сайдын 2009 оны 10 дугаар сарын 6-ны 323 тоот тушаалаар байнга хийж байх ажил гэдгийг анхаарч ажлаа тогворжуулах шаардлагатай байна.
  2. FIS-рүү сорьцийн мэдээллийг оруулдаг эмч нар шинэчлэгдсэн тул давтан сургалт зохион байгуулах хэрэгтэй болжээ.
  3. Амбулатори, эмнэлэгт суурилсан томуугийн мэдээний дэвтэр дуусаж байгааг анхааран оны дундаас өмнө дахин хэвлүүлэх
  4. Сорьцын бүртгэлийн дэвтрийг FIS-д мэдээ оруулахад дөхөмтэйгээр хэвлэх шаардлагатай гэж үзэв.