Томуугийн үндэсний төв

Хүний шинэ коронавирүст халдварын тохиолдол нэмэгдэж байна

Эхний тохиолдлоос хойш гурван сарын дараа Их Британий Эрүүл мэндийг хамгаалах алба (Health Protection Agency: HPA) Саудын Арабаас Катараар дамжин ирсэн 48 настай эрэгтэйд hCoV-EMC омогтой удмын ойрхон холбоотой шинэ коронавирүс илрүүлжээ [3]. Энэ хоёр омгийн нүклеотидын бүрэн дарааллыг одоо тодорхойлоод байгаа.

ДЭМБ-ын хамгийн сүүлчийн мэдээгээр [4] идэвхижүүлсэн тандалтын үр дүнд шинэ коронавирүсээр сэдээгдсэн 4 тохиолдлыг, Саудын Арабт 3 (үүнээс нэг нь нас барсан), Катарт нэг тохиолдлыг илрүүлэн бичээд байна. Саудын Арабт илрүүлсэн сүүлчийн хоёр тохиолдол нь нэг гэр бүлд гарсан, өөрөөр хэлбэл хүнээс хүнд дамжин халдварласан байж болох өндөр магадлалтай гэж ДЭМБ үзсэн байна.

Тиймээс манай холбогдох албад үүссэн нөхцөл байдалд тулхтай дүгнэлт хийж, шинэ коронавирүст халдвар Монгол улсад импортлогдохоос урьдчилан сэргийлэх, импортлогдсон тохиолдолд авах хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай болж байна. ДЭМБ Арабын хойгт аялал жуулчлал ихэсдэг Лалын шашинтны Хаж мөргөлийн үед халдварт өвчний тархалтаас сэргийлэх зөвлөмж гаргадаг [5]. Манай лал шашинт иргэд Хаж мөргөлөөр Меккаг зорих нь ихсэж байгаа гэх тул Монгол улсын холбогдох албад, тэнд байгаа манай дипломат төлөөлөгчийн газар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчин зөөвөрлөгдөн тархахаас сэргийлэх ажилд анхаарах хэрэгтэй юм.

Иш татсан номзүй:

 

  1. Zaki, A.M., S.van Boheemen, T.M.Bestebroer, A.D.M.E.Osterhaus, R.A.M.Fouchier (2012): Isolation of a Novel Coronavirus from a Man with Pneumonia in Saudi Arabia, N.Engl.J.Med.,367(19):1814-1820; 
  2. Дармаа, М. (2012): Шинэ коронавирүсийн халдварын тохиолдлыг тодорхойлох, http://www.flu.mn/mgl/index.php?option=com_content&task=view&id=953&Itemid=49  ; 
  3. Bermingham, A., Chand, M.A., Brown, C.S. et al. (2012): Severe respiratory illness caused by a novel coronavirus, in a patient transferred to the United Kingdom from the Middle east, September 2012, Euro Surveill., 17(40):pii=20290; 
  4. WHO GAR (2012): Novel coronavirus infection – update, http://www.who.int/csr/don/2012_11_23/en/
  5. WHO (2012): Health conditions for travellers to Saudi Arabia for the pilgrimage to Mecca (Hajj), WHO WER, 87:277-281