Орхон аймагт томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд хийсэн дэмжлэгт хяналт хийлээ.
Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн Оношлогоо эмчилгээний төв, статистик мэдээлэлийн тасаг, хүүхэд, халдварт, мэдрэл, хүлээн авах, гэмтэл, сэхээн амьдруулах тасаг, нярайн тасагт томуу, томуу төст өвчний эмнэлэгт суурилсан дэмжлэгт хяналт тандалтыг хийлээ.
Зураг 2. ЭМГ-ын тархвар судлаач их эмч н.Тунгалагтуяа,
бага эмч С.Энхтүвшин на
Зураг 3. Тархвар судлаач их эмч Ч.Баясгалан БОЭТ-ийн Чанарын менежер н.Энхмаагийн хамт хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь
Томуу, томуу төст өвчний амбулаторит суурилсан дэмжлэгт хяналт, тандалтыг “Мэндцэцэн”, “Учралт баяр”, “Ачлалт нар”, “Анхны-Оч”,”Нийцэл”,”Мөнхсүндрэл”, “Үйлсбадрах”, “Мөнхийн гэгээ”, “Энхжих Мандарваа” өрхийн эрүүл мэндийн төвийн томуугийн харуулдан тандалтын цэг (ТХТЦ)-дэд хийлээ.
Зураг 4 . “Анхны-Оч” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон
Зураг 5. “Ачлалт нар” өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон
Дэмжлэгт хяналтад хамрагдсан тандалтын нэгжүүдийг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, ЭМГ, БОЭТ, өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч, эмч, сувилагч, холбогдох мэргэжилтнүүдэд шалгуур үзүүлэлтийн дагуу оноогоор үнэлсэн үнэлгээний дүнг танилцуулж 13 заалттай зөвлөмж өглөө.
Зураг 6. Ажлын байран дах дэмжлэгт хяналт сургалтыг
зохион байгуулж байгаа нь
Ажлын байран дах дэмжлэгт хяналт сургалтыг ЭМГ, БОЭТ, Өрхийн эрүүл мэндийн төвийн 15 эмч мэргэжилтэнд хүнд зохион байгуулав. Сургалтад томуу, томуу төст өвчний байдал, томуугийн вакцины, үнэлгээний дүнгээс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөгөө, ТТӨ-ний үед сорьц авах аргыг гардан сургалаа.
Зураг 7. Вирүслогийн лабораторийн вирүс судлаач их эмч Ц.Наранзул томуугийн сорьцыг зөв авах арга техникийг зааж байгаа нь