Томуугийн үндэсний төв

Шинэ коронавирүсийн халдварын тохиолдлыг тодорхойлох

Ажиглалт шинжилгээнд байгаа өвчтөний эмнэл зүйн менежемент:

Тухайн эмнэлэгтээ одоогоор мөрдөж байгаа уушигны хатгалгааг оношлох стандарт аргачлалуудаа мөрдөж, лабораторит тодорхойлох боломжтой байгаа үүсгэгчүүдийг илрүүлэх шинжилгээг хийнэ. Тухайлбал: Streptococcus pneumoniae, hemophilus influenza type B, legionella pneumophila, RSV, Influenza

Үүсгэгч тодорхойгүй эмнэл зүйн сорьцийг ДЭМБ-ын лавлагаа лабораторит илгээж ОУЭМД-ийн дагуу ДЭМБ-ын бүсийн төвд мэдээлнэ. Өвчтөнийг ажиглалт шинжилгээнд байх хугацаанд халдвар хяналтын арга хэмжээнүүдийн хэрэгжүүлнэ. Амьсгалын замын халдварын дэгдэлтийг хянах арга хэмжээний аргачлалыг http://www.who.int/csr/resources/publications/swineflu/WHO_CDS_EPR_2007_6/en/index.html (Infection prevention and control of epidemic- and pandemic-prone acute respiratory diseases in health care (WHO/CDS/EPR/2007.6) сайтаас үзнэ үү.

Халдварын хавьталд авах арга хэмжээ:

Шинэ коронавирүсийн халдварын болзошгүй эсвэл батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал** байсан хүнд амьсгалын замын халдварын шинж илэрч байгаа эсэхийн анхааралтай ажиглаж, эхний 10 хоногт эмнэл зүйн шинж илэрвэл “ажиглалт шинжилгээнд байгаа өвчтөн” гэж тооцож арга хэмжээг авна.

Хэрэв эмнэлзүйн сорьц авч амжаагүй өвчтөн нас барсан мөн эдийн шинжилгээ хийгдээгүй эсвэл эмнэлзүйн сорьцонд уушигны хатгалгаа үүсгэгч эмгэг төрөгчид илрээгүй бол уг тохиолдолыг “сэжигтэй тохиолдол ” гэж үзнэ.

Тохиолдлыг мэдээлэх:

Сэжигтэй тохиолдол:

 

  • Эмнэл зүй болон рентген шинжилгээгээр (Уушги Цочмог Гэмтэх Хам Шинж буюу дистресс хамшинж илэрсэн) “ажиглалт шинжилгээнд байгаа өвчтөн” –ий шалгуурт нийцсэн гэхдээ лабораторит сорьц аваагүй эсвэл амьсгалын замын бусад халдвар илрүүлэх лабораторийн шинжилгээ хийх нөхцөл боломжгүйн улмаас шинжилгээ хийгдээгүй;
  • Лаборатороор батлагдсан тохиолдолын ойрын хавьтал;
  • Амьсгалын замын халдварын бусад үүсгэгчид үгүйсгэгдсэн, эмнэл зүйгээр уушгины хатгаа гэсэн онош тавигдсан бол “сэжигтэй тохиолдол” гэж үзнэ.

 

Батлагдсан тохиолдол:

Шинэ коронавирүсийн халдвар болох нь лабораториор батлагдсан өвчтнийг “Батлагдсан тохиолдол” гэж үзнэ.

Мэдээлэх:

Сэжигтэй болон батлагдсан тохиолдолыг ОУЭМД-ийн гол хэрэгжүүлэгч байгууллагаараа дамжуулан ДЭМБ-ын Бүсийн төвд 24 цагийн дотор мэдээлахийг ДЭМБ анхааруулж байна

** Ойрын хавьталд:

 

  • Өвчтнийг асрамжилсан эмнэлгийн ажилтан, гэр бүлийн гишүүд болон ойр байсан хүмүүс;
  • Сэжигтэй болон батлагдсан тохиолдолтой нэг дор байсан хүмүүс(хамт амьдарч байсан, зочилж очсон г.м)-ийн хамааруулна. Мэдээллийн эхийг ДЭМБ-ын http://www.who.int/csr/disease/coronavirus_infections/case_definition/en/index.html вэбсайтаас үзнэ үү