Томуугийн үндэсний төв

“ТТӨ-ий өвчлөлийн толерант хязгаарын шинэчилсэн бодолт” сургалт болов

2012 оны 5 дугаар сарын 17-19-ны өдөр Томуугийн нэгдүгээр зэрэглэлийн харуулдан тандалтын аймгуудын мэргэжилтнүүдийг хамарсан “ТТӨ-ий өвчлөлийн толерант хязгаарын шинэчилсэн бодолт”-ыг нэвтрүүлэх халдвар судлагч, статистикч нарын сургалт амжилттай болж өндөрлөв. Сургалтанд Дархан-Уул аймгийн халдвар судлагч Б.Эрдэнэцэцэг, Дорноговь аймгийн ХӨТСА-ны дарга Б.Баясаа, халдвар судлагч Н.Өлзийжаргал, Дорнод аймгийн мэргэжилтэн Д.Гэрэлтуяа, халдварт өвчин хариуцсан статистикч бага эмч З.Сарантуяа, Өвөрхангай аймгийн халдвар судлагч М.Золзаяа, НЭМХ-ийн дарга Б.Наранцэцэг, Сэлэнгэ аймгийн дархлаажуулалт, халдварт өвчний тандалт хариуцсан мэргэжилтэн П.Сэлэнгэ, дархлаажуулалтын хүйтэн хэлхээ хариуцсан бага эмч Ж.Мөнхболор, Ховд аймгийн халдвар судлагч С.Бат-Өлзий, Ховд аймгийн статистикч Д.Одонтуяа оролцов.

Эхний өдөр академич П.Нямдаваа уг семинарын ач холбогдол, семинарт оролцогсдын үүргийг тодорхой тайлбарлаж сургалтыг нээлээ. Мөн өдөр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах нэгжийн дарга А.Бурмаа “Халдварт өвчний тандалтанд толерант хязгаар тодорхойлж, хэрэглэх ач холбогдлын тухай”, төслийн веб/мастер, дата/менежер Б.Ганцоож “Толерант хязгаар олох Серфлингийн арга”, “Толерант хязгаар олоход ашиглах MS Excel программын зарим хэрэгцээт функцууд” сэдэвт хичээл зааж, хоёр дахь өдөр төслийн веб/мастер, дата/менежер Б.Ганцоож “Улсын хэмжээний ТТӨ-ий толерант хязгаарыг Серфлингийн аргаар олох”, “Улаанбаатар хот, аймгуудийн ТТӨ-ний толерант хязгаарыг Серфлингийн аргаар олох” дадлагын хичээл удирдан явуулж, өөрсдийн аямгийн ТТӨ-ний толерант хязгаарыг 2 хувилбараар тооцоолов. Гурав дахь өдөр төслийн захирал, академич П.Нямдаваа “Судалгааны илтгэл, өгүүлэл бичих тухай” лекц уншиж, Б.Ганцоож “MS Excel програм дээр график байгуулах”, А.Бурмаа “Өгүүлэл бичих дадлага”-ын хичээл удирдан явууллаа. Сургалтын онол ба дадлагын хичээлийн үр дүнд сургалтанд хамрагдсан ТХТН-ийн нэгдүээр зэрэглэлийн нэгжүүд болох Ховд, Өвөрхангай, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ аймгууд өөрийн аймгийн томуугийн 2006-2011 оны өвчлөлд дүн шинжилгээ хийж, ТТӨ-ний толерант хязгаарыг Серфлингийн аргаар тодорхойлж, MS Excel программ дээр ажиллаж сурлаа (Хичээлүүдийг манай вэб-сайтын “Судалгаа, шинжилгээ ” булангаас үзэж болно).

Судалгааны дүнг эрдэм шинжилгээний өгүүллэг бичих аргачлалын дагуу боловсруулж, 2012 оны 9 дүгээр сард болох “ТХТН-үүдийн 2 дугаар сургалт-семинар”-ийг угтан хэвлүүлэх “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”ийн №5-д нийтлүүлэх, томуугийн ирэх улирлаас энэ 5 аймгийн толерант хязгаар дээр 7 хоног бүрийн өвчлөлийг нь тусган flu.mn вэб-сайтад тавьж байхаар тохиролцлоо.

Харамсалтай нь Орхон аймаг сургалтанд оролцох төлөөлөгчдөө ирүүлээгүй, Дархан-уул аймгийн ганц оролцогч нь өвчлөлиийн мэдээгээ авчраагүй тул Дархан-уул, Орхон аймгуудын ТТӨ-ний толерант хязгаар бодогдож чадсангүй.


Зураг 1. Сургалтанд оролцогсод Өвөр эгнээнд, баруун гараас: Академич П.Нямдаваа, багш А.Бурмаа Арын эгнээнд зүүн гараас: Дорноговь аймгийн тархвар судлаач эмч Н.Өлзийжаргал, Дархан-уул аймгийн тархвар судлаач эмч Б.Эрдэнэцэцэг, Ховд аймгийн тархвар судлаач эмч С.Бат-өлзий, Өвөрхангай аймгийн НЭМГ орлогч дарга Б.Наранцэцэг, багш, төслийн веб/мастер, дата/менежер Б.Ганцоож, Сэлэнгэ аймгийн дархлаажуулалт, халдварт өвчний тандалт хариуцсан мэргэжилтэн П.Сэлэнгэ, Дорнод аймгийн ЭМГ мэргэжилтэн Д.Гэрэлтуяа, Өвөрхангай аймгийн тархвар судлаач эмч М.Золзаяа, Сэлэнгэ аймгийн дархлаажуулалтын хүйтэн хэлхээ хариуцсан бага эмч Ж.Мөнхболор, Дорнод аймгийн ЭМГ статистикч бага эмч З.Сарантуяа, Ховд аймгийн статистикч эмч Д.Одонтуяа, Дорноговь аймгийн ЭМГ-ын ХӨТСА-ны дарга Б.Баясаа


Зураг 2. Дадлагын хичээлд тэргүүлсэн Өвөрхангай аймгийн НЭМГ-ын орлогч дарга Б.Наранцэцэг, халдвар судлагч М.Золзаяа нар