Томуугийн үндэсний төв

ПНЕВМОНИТОЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР: 2012.11.12

Хөгжиж байгаа орнуудын хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаан болсоор байгаа пневмони өвчнийг хяналтандаа авахад нь барих чиглэл болгох үүнээс ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран 2009 онд “Пневмонигоос сэргийлэх, хяналтанд авах Дэлхий нийтийн төлөвлөгөө” (GAPP: Global Action Program for Prevention and Control of Pneumonia) хэмээх бодлогын баримт бичиг боловсруулан нийтлүүлсэн билээ (http://www.who.int/maternal_child_adolescent/documents/9789241596336/en/ ).

Энэхүү бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэлд нь хөгжиж буй орнуудад туслах зорилготой “Хүүхдийн пневмонитой тэмцэх бүх нийтийн эвсэл” (GCCP: Global Coalition against Child Pneumonia) хэмээх олон улсын, олон нийтийн байгууллага 2009 онд байгуулагдаж, мөн оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 12-ны өдрийг “ПНЕВМОНИТОЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР” болгон тэмдэглэх болсон юм (http://worldpneumoniaday.org/).

Global Action Plan for the Prevention and Control of Pneumonia (GAPP) 

Томуугийн Үндэсний Төв
Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний холбоо