Томуугийн үндэсний төв

ТОМУУГИЙН H5N1 ВИРҮСИЙН СУДАЛГАА БА НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛГООМЖЛОЛ

ДЭМБ-ын Төв Штаб 2012 оны 2 дугаар сарын 16-17-нд томуугийн A/H5N1 омгийн судалгааны асуудлаар дээр дурьдсан судалгаануудын зохиогчид болох Нидерландын Роттердам хот дахь Эразмын Их сургуулийн вирүс судлалын профессор Альберт Остерхаус (Albert Osterhaus), мөн сургуулийн молекул вирүс судлалын профессор Рон Фушиер (Ron Fouchier), АНУ-ын Висконсин-Мэдисоны Их сургуулийн болон Токиогийн Их сургуулийн вирүс судлалын профессор Ёошихиро Каваока (Yoshihiro Kawaoka) нарыг оролцуулсан мэргэжилтний зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ [8-9]. Уулзалтанд оролцогсод дараахи нэгдсэн дүгнэлтэнд хүрсэн байна, үүнд:

 

  • томуугийн A/H5N1 омгийн вирүс нь цартахал үүсгэх хамгийн их эрсдэлтэй омог байсаар байна,
  • олны анхаарлын төвд ороод байгаа үр дүнг нь нийтлэхийг хориглосон судалгаанууд нь томуугийн A/H5N1 омгийн вирүсийн цартахал үүсгэх механизмыг тайлахад ихээхэн дөхөм үзүүлэх судалгаа болсон бөгөөд гарган авсан омгууд нь халдвар хамгааллын горим хангасан нөхцөлд зохих журмын дагуу хадгалагдаж байна,
  • томуугийн вирүсийн цартахлын эрсдэлийн механизмыг ойлгож, сэргийлэх арга замыг боловсруулахын тул энэ төрлийн судалгааг цаашид ч үргэлжлүүлэн хийх шаардлагатай,
  • гэвч уг омгуудыг халдвар тараах зорилгоор ашиглах эрсдэл байгаа нь үнэн бөгөөд ийм төрлийн судалгааг ямар нөхцөлд хийх тухай олон улсын түвшинд харилцан тохиролцсон эрхзүйн зохицуулга бий болгох шаардлагатай байна,
  • дээрхи эрхзүйн зохицуулгыг бүрдтэл нийтлэхийг одоо хориглоод байгаа судалгаануудын үр дүнг нийтийн хүртээл болгох шаардлагагүй бөгөөд ийм төрлийн судалгааны ач холбогдлыг нийтэд үнэн зөв ойлгуулах нь чухал байна.

 

Номзүй:

 

  1. Шувууны томуугийн хүний өвчлөлийн мэдээ: 01/12 (2012 оны 1-р сарын 27) http://www.flu.mn/mgl/index.php?option=com_content&task=view&id=871&Itemid=1  accessed on Feb.10, 2012;
  2. H5N1 avian influenza: Timeline of major events http://www.who.int/influenza/human_animal_interface/H5N1_avian_influenza_update.pdf accessed on Feb.18, 2012;
  3. Experts Question Call to Withhold Flu Research http://www.nti.org/gsn/article/experts-question-call-withhold-flu-virus-research/  accessed on Dec.23, 2011;
  4. Researchers defend benefits of mutant flu research http://www.nature.com/news/researchers-defend-benefits-of-mutant-flu-research-1.9919  accessed on Feb.1, 2012;
  5. WHO concerned that new H5N1 influenza research could undermine the 2011 Pandemic Influenza Preparedness Framework, Statement http://www.who.int/mediacentre/news/statements/2011/pip_framework_20111229/en/index.html  accessed on Feb. 13, 2012;
  6. Fouchier, R.A.M., Herfst, S., Osterhaus, A.D.M.E., (2012): Restricted Data on Influenza H5N1 Virus Transmission, Science, v.335: 662-663;
  7. Palese, P., Wang, T.T. (2012): H5N1 influenza virus: Facts, not fear, PNAS, Early edition, www.pnas.org/cgi/doi/10.1073/pnas.1121297109  accessed on Feb. 13, 2012;
  8. Technical consultation on H5N1 research issues – consensus points http://www.who.int/influenza/human_animal_interface/consensus_points/en/index.html  accessed on Feb.18, 2012;
  9. Public health, influenza experts agree H5N1 research critical, but extend delay http://www.who.int/mediacentre/news/releases/2012/h5n1_research_20120217/en/index.html # accessed on Feb.18, 2012;