ШУВУУНЫ ТОМУУГИЙН ХҮНИЙ ӨВЧЛӨЛИЙН МЭДЭЭ: 01/12 (2012 оны 1-р сарын 27)
2. 2012 он гарсаар бүртгэгдсэн хүний өвчлөл, эндэгдэл
Кампучи: 2012 онд Banteay Meanchey мужид амьдардаг 2 настай хүү сүүлийн тохиолдол болж байна. Шинж тэмдэг нь 1 сарын 3-нд илэрч, эмнэлэгт 1 сарын 9-нд хэвтээд 1 сарын 18-нд нас барсан. Хүү өвчтэй шувуутай хавьтал болсон. Дэгдэлтийн судалгаа, хариу арга хэмжээг авч байна.
БНХАУ: 39 настай, эр, Гүйжоү мужийн Гуйяан хот, 1 дүгээр сарын 6-нд шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хэвтээд 1 дүгээр сарын 22-нд нас барсан. Тохиолдлыг Гүйжоү мужийн CDC лабораторид оношилж, 1 пүгээр сарын 22-нд оношийг Чиан хотын CDC баталгаажуулсан байна. Халдварын эх үүсвэрийг тогтоох тархвар зүйн судалгааг хийж байна. Тохиолдлын ойрын хавьталд одоогоор шинж тэмдэг илрээгүй.
Египт: 2012 оны 1-р сарын 19-нд 2 тохиолдол бүртгэгдсэн. Эхний тохиолдол нь Каирын 2 настай охин юм. Тэрээр 2011 оны 10-р сарын 30-нд Helwan Fever Эмнэлэгт томуугийн шинж тэмдэгтэйгээр эмчлүүлж байжээ. Энэхүү тохиолдол нь томуугийн харуулдан тандалтын судалгаанаас цуглуулсан сорьцыг Нийгмийн Эрүүл Мэндийн Төв Лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тэрээр мөн шувууны аж ахуйгаас өвчний халдвар авчээ. Хоёр дах тохиолдол нь Fayium тосгоны харъяа 31 настай эрэгтэй. Түүний өвчний шинж тэмдэг 2012 оны 1-р сарын 1-нд илэрсэн бөгөөд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд шувууны аж ахуйгаас халдвар авчээ.
Индонез. 2012 онд бүртгэгдсэн хамгийн сүүлийн тохиолдол нь 5 настай охин. 1-р сард тухайн бүс нутагт үзлэг шинжилгээ хийж байсан судалгааны баг түүний өвчнийг илрүүлж эмнэлэгт хэвтүүлсэн байна. 1-р сарын 13-нд амьсгалахад хүндрэлтэй болж, биеийн байдал дордсоор 1-р сарын 16-нд нас баржээ. Уг тохиолдол нь 1-р сарын 7-нд томуу өвчнөөр нас барсан хамаатнаас /23 настай/-ээс халдвар авсныг тархвар зүйн судалгаагаар тогтоосон байна.
Вьетнам улс: Киен Жиан мужийн 18 настай эр, шинж тэмдэг 1 пүгээр сарын 10-нд илэрч, 1 дүгээр сарын 13-нд дүүргийн эмнэлэгт хэвтээд, 1 пүгээр сарын 14-нд мужийн эмнэлэгт шилжээд 1 дүгээр сарын 16-нд нас барсан. Хо Ши Мин хотын Пастерын хүрээлэн сорьцод А/Н5N1 баталгаажуулсан. Дэгдэлтийн судалгаа, хариу арга хэмжээг авч байна.
3. Шувууны аж ахуйд бүртгэгдсэн дэгдэлтийн тухай мэдээ (2012 оны 1-р сарын 12-ны байдлаар)
Номхон Далайн Баруун Бүс
Улс/ Бүс нутаг | 10-р сар Улс/ муж/дүүрэг | 11-р сар Улс/ муж/дүүрэг | 12-р сар Улс/ муж/дүүрэг | 1-р сар Улс/ муж/дүүрэг |
Кампучи | 0 | Баттамбанг | 0 | 0 |
БНХАУ | 0 | 0 | Лхас, Төвд (шувуу) Хонг Конг (зэрлэг шувуу) Хонг Конг (тахиа) | 0 |
Вьетнам | 0 | Нге Ан (шувууны аж ахуй) | 0 | 0 |
Зүүн Өмнөд Азийн Бүс
Бангладеш | 0 | Дакка (шувууны аж ахуй) | Хулна, Хулна Садар(тахиа) Багерхат, Хулна (тахиа) Мехепурь Хулна (тахиа) | Дакка (шувууны аж ахуй) |
Энэтхэг | 0 | 0 | Жхарклэнд (хэрээ) | Хордиа, Орисса (шувууны аж ахуй) |
Индонези | 0 | 0 | 0 | 0 |
Балба | 0 | 0 | Бхатапур, Багмати (шувууны аж ахуй) | 0 |
Эх сурвалж:
http://www.who.int/influenza/human_animal_intergace/H5N1_cumulative_table_archives/en/index.html
http://www.oie.int/wahid-prod/public.php?page=weekly_report_index&admin=0
http://www.oie.int/downld/AVIAN%20INFLUENZA/A_AI-Asia.htm
Эх сурвалж: http://empres-i.fao.org/empres-i/home