Томуугийн үндэсний төв

Дархан-уул, Орхон, Сэлэнгэ аймгийн ТХТН-үүдийн үйл ажиллагаатай танилцав

Шалган заварлах явцад Дархан-уул аймгийн ПГУ-ын аппаратын үйл ажиллагааны доголдол гарсныг ойрын хугацаанд арилгах, мөн бусад доголдлуудыг арилгах талаар дэлгэрэнгүй зөвлөмжийг 2 лабораторийн эрхлэгчид өгөв. Тархвар судлалын үйл ажиллагаанд Орхон аймгийн “Мөнхсүндрэл 2”, “Ачлалт- нар” өрхийн эмнэлгүүд сорьц хадгалах хөргөгчөө засуулах, ТҮТ-өөс сар тутам хийж байгаа “Аудио” хуралд Орхон аймгийн БОЭТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулах, Сэлэнгэ, Дархан-уул, Орхон аймгийн тандалтын нэгжүүд томуугийн өдөр тутмын мэдээг дараа өдрийн 12 цагаас өмнө, 7 хоногийн мэдээг дараа 7 хоногийн мягмар гаригийн 9 цагаас өмнө цахим хэлбэрээр тасдахгүй тогтмол дамжуулах, шинээр ажилд орж байгаа эмч, сувилагч нарт томуугийн тандалтын чиглэлээр гарсан тушаал зааврууд судлуулах зөвлөмж өглөө.


Монгол-АНУ-ын хамтарсан “Томуугийн тандалтын сүлжээг бэхжүүлэн хөгжүүлэх” төслийн захирал, академич, П.Нямдаваа Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогч С.Бүрэнбаттай уулзаж Томуугийн харуулдан тандалтын үйл ажиллагааг танилцуулав. Уулзалтанд ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Батсайхан, ЭМГ, НЭ-ийн дарга Ж.Од, ЭМГ-ын орлогч дарга Ж.Өнөр нар нар байлцав