ТХТН-ийн 2009 он болон 2010 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны үнэлгээний дүн
2009 оны бүтэн жилийн ажлын үзүүлэлтээр, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн "Манал үйлс" өрхийн эмнэлэг I байр, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн "Үйлс нэгтэн" өрхийн эмнэлэг II байр, Сэлэнгэ аймгийн "Хадан хүй" өрхийн эмнэлэг III байрыг тус тус эзэллээ. Шинээр тандалтанд хамрагдсан өрхийн эмнэлгүүдээс Дундговь аймгийн “Боржгон мандал” өрхийн эмнэлэг I байр, Төв аймгийн “Номт энэрэлт ач” өрхийн эмнэлэг II байр, Булган аймгийн “ Жаргахуй” өрхийн эмнэлэг III байрыг тус тус эзэллээ.
Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээс, Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг I байр, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг II байр, Дорнод аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн тандалтын багийн хамт олон III байрыг тус тус эзлэв.
Лавлагаа төвүүдээс, ХӨСҮТ-ийн Томуугийн тандалтын багийн хамт олон I байр, ЭНЭШТ-ийн Томуугийн тандалтын багийн хамт олон II байрт шалгарлаа.
Түүнчлэн, тайлангийн хугацаанд хамгийн олон вирүс илэрсэн сорьц цуглуулсан, ХӨСҮТ-ийн чих, хамар хоолойн их эмч Л.Долгорсүрэн, томуугийн цартахлын хамгийн анхны вирүс илэрсэн сорьцыг авсан, Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн “Энх-титэм”өрхийн эмнэлгийн сувилагч Л.Оюунтуяа нар тусгай шагналыг хүртэв.