“Томуугийн тандалтын шинэ нийтлэг гарын авлага” боловсруулах техникийн зөвлөлдөх уулзалт
Уг уулзалтын зорилго нь томуугийн FluNet, FluID мэдээллийн тогтолцоог оролцуулан “Томуугийн тандалтын шинэ нийтлэг гарын авлага”-ын төслийг хэлэлцэн, томуугийн Дэлхийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг тодорхойлоход явдал байлаа.
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орноо бүртгэгдэж буй шувууны томуугийн А(H5N1) хүний өвчлөл, 2009/2010 оны томуугийн цартахал зэрэг нь томуугийн тандалтын дэлхийн стандарт шаардлагатайг харуулж байгаа юм. Томуугийн тандалтын шинэ гарын авлага боловсрогдон гарч, ДЭМБ-ын одоогийн эпидемиологийн тандалтын FluID, вирүс судлалын тандалтын FluNet мэдээллийн тогтолцооны хамт ДЭМБ-ын гишүүн орнууд томуугийн мэдээ, мэдээллээ нэгдсэн стандартчилагдсан замаар мэдээлэх бололцоо бүрдэх юм.