Томуугийн үндэсний төв

Томуугийн үндэсний зургадугаар зөвлөлгөөн болж өндөрлөв

Томуугийн үндэсний зургадугаар зөвлөлгөөн 2010 оны 10 дугаар сарын 7-8-нд “Сүнжин Гранд” зочид буудал амжилттай болж өндөрлөв.Үндэсний семинарийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Хүрэлбаатар нээж Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Монгол улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Эрүүл мэндийн хэлтсийн дарга К.Бурнет, ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгч, анагаах ухааны доктор Р.Виват, ОБЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр нар семинарт оролцогсдод мэндчилгээ дэвшүүлэв. Анхдугаар нэгдсэн хуралдаанд  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн зөвлөх Ж.Пэтрик “Томуу өвчний дэлхий дахины байдал”, ХӨСҮТ-ийн Амьсгалын замын халдварт өвчний тандалтын тасгийн эрхлэгч А.Бурмаа “2009-2010 оны томуугийн цартахлын Монгол Улс дахь эпидемиологийн тандалтын дүн”, ОБЕГ-ын дэд дарга, комиссар Т.Бадрал “2009-2010 оны томуугийн цартахлын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, цаашдын зорилт”, ЭМЯ-ны Эмнэлгийн Тусламжийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын орлогч дарга Я.Амаржаргал ”Томуугийн цартахлын үед эмнэлгийн тусламжийн чиглэлээр ЭМЯ-аас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ”, Австрали улсын Мельбурний Их сургуулийн доктор Жодиэ МакВэрнон “Монгол Улс дахь Томуугийн H1N1 халдвар тархалтын эпидемиологийн загварчлал -Халдвар дамжих гол замууд болон өвчнийг хязгаарлах оновчтой стратегийг тодорхойлох нь” сэдвээр илтгэл видеогоор тавив. Хоёрдугаар нэгдсэн хуралдаанд ЭНЭШТ-ийн дэд захирал Ш.Энхтөр “Томуугийн цартахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр ДЭМБ-аас өгсөн зөвлөмж, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ”, Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын орлогч дарга Г.Төгсжаргал “Томуугийн цартахлын үед Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, цаашдын зорилт”, Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Д.Цэвэлмаа “Томуугийн цартахлын үед Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, цаашдын зорилт”  Гуравдугаар нэгдсэн хуралдаанд ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн эрхлэгч, анагаах ухааны доктор Б. Дармаа “Томуугийн лабораторийн гадаад болон дотоод чанарын хяналт, үр дүн, цаашдын зорилт”, ХӨСҮТ-ийн дэд захирал Г. Сүрэнханд “Томуугийн цартахлын бэлэн байдлын үнэлгээ, үр дүн, цаашдын зорилт” илтгэлүүд тавьж хэлэлцүүллээ. Семинарын хоёрдахь өдөр буюу 2010 оны 10-р сарын 8-ны баасан гаригийн хуралдааныг “Ширээний сургалт” хэлбэрээр явагдаж 3 бүлэг ажиллаа. 1-р бүлэгт: “Томуугийн дэгдэлтийн үеийн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ, цаашдын зорилт” сэдвээр тархвар судлаач эмч нар, аймаг дүүргийн ЭМГ-ийн дарга, орлогч дарга нар голлон оролцож ХӨСҮТ-ийн дэд захирал Г. Сүрэнханд, ХӨСҮТ-ийн Амьсгалын замын халдварт өвчний тандалтын тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр А.Бурмаа нар чиглүүлэн ажиллав. 2-р бүлэгийнхэн: “Томуугийн дэгдэлтийн үед бүх шатны эмнэлгийн түвшинд авах арга хэмжээ, цаашдын зорилт” сэдвийн хүрээнд өрх, дүүргийн эмнэлгийн эмч нар голлон оролцон ХӨСҮТ-ийн Эмнэлэг үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Оюунчимэг, Клиникийн I Нэгдсэн эмнэлгийн Томуугийн тандалтын клиникийн багийн ахлагч О.Чулуунбаатар, “Манал үйлс” Өрхийн эмнэлэг Б. Сарантуяа нар, 3-р бүлэгт: “Томуугийн цартахлын үеийн салбар дундын зохицуулалт, цаашдын зорилт “ сэдвийн хүрээнд аймаг, дүүргийн засаг даргын орлогч нар, ОБЕГ ажилтнууд, хил гаалийн ариун цэврийн хяналтын эмч нар голлон оролцож ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах бодлого, төлөвлөлт, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга дээд ахмад Б.Ууганбаяр, ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын Халдварт өвчинтэй тэмцэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, тэргүүн ахмад Б.Дэлгэрмаа, ОБЕГ-ын Холбоо, мэдээлэл, технологийн хэлтсийн дарга, дээд ахмад Д. Ариундалай, Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга, дэд дэслэгч Г.Энх-Амар нар чиглүүлэгчээр ажиллаа. Ширээний сургалтаас гарсан үр дүнг семинарт оролцогсод шүүн хэлэлцэж санал бодлоо солилцов. Хаалтын хуралдаанаар Зөвлөлгөөнөөс гарах зөвлөмжийг хэлэлцүүлж батлав.


Зураг 1. Томуугийн үндэсний зургадугаар зөвлөлгөөнд оролцсон төлөөлөгчид. 2010 оны 10 дугаар сарын 7

 


Зураг 2. Семинарыг нээж Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа үг хэлэв


Зураг 3. Монгол улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Эрүүл мэндийн хэлтэсийн дарга К.Бурнет семинарт оролцогсдод мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв

 


Зураг 4. Томуугийн тандалтын нэгжүүдийн өрхийн эмч нар цайны завсарлагаар санал солилцож буй нь


Зураг 5. Томуугийн үндэсний зургадугаар зөвлөлгөөний нэгэн нэгдсэн хуралдааны үе