Томуугийн A(H3N2) вирүсээр сэдээгдсэн дэгдэлт
Ийнхүү Мексик улсад томуугийн улирал ердийнхөөсөө 6 долоо хоногийн өмнө эхлэж, далайн хар шуурганы хор хохирлыг хүндрүүлж байгаа нь тус улсын эрүүл мэндийн албанд шинэ ачаалал үүсгэжээ.
Томуугийн A(H3N2) вирүс манай улсад 2008 оноос хойш бүртгэгдээгүй бөгөөд Мексикт тархаж эхлэсэн уг вирүс энэ жилийн томуугийн улирлыг өнгөлвөл манай оронд ч хүн амын дийлэнхи нь уг вирүсийн эсрэг дархлаагүй тул олон хүн өвчлөх магадлалтай юм. Тиймээс ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн A(H3N2) вирүс орсон улирлын томуугийн гурван-цэнт вакцин яаралтай захиалан авч мэргэжлийн болон эрүүл мэндийн хувьд эмзэг хүн амыг дархлаажуулах шаардлагатай болж байна.