“Интэрнэтэд суурилсан томуугийн мэдээллийн систем” сургалт
Сургалтын эхний өдөр онолын хичээл, удаахи өдөр дадлага хийв. Дадлагийн явцыг дүгнэхэд амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдээс (өрхийн эмнэлгүүд 2010 оны 8-р сарын 1-нээс 2010 оны 9-р сарын 22 хүртэл мэдээгээ оруулсан байх ёстой байв) Баянгол дүүргийн “Шар дэгд” өрхийн эмнэлэг [ӨЭ](ахлагч Ж.Лхагвасүрэн, сувилагч М.Мөнхжаргал), “Итгэл угтах” ӨЭ (их эмч С.Батцэцэг, сувилагч С.Эрдэнэчимэг), “Гурван санчир” ӨЭ (ахлагч Т.Хишигсүрэн, сувилагч Д.Дангаасүрэн), Баянзүрх дүүргийн “Насан урт” ӨЭ (их эмч Ч.Цэрэнчимэд, сувилагч Ч.Азжаргал), Сүхбаатар дүүргийн “Тэгш мэнд” ӨЭ (их эмч С.Энхжаргал, сувилагч Тунгалаг), “Энх-сүндэр” ӨЭ (ахлагч Д.Пагма, бага эмч Тод), “Санколл” ӨЭ (ахлагч Б.Алтансувд, сувилагч Б.Дулмаа), Хан-уул дүүргийн “Манал үйлс” ӨЭ (сувилагч Ж.Долгормаа, Д.Эрдэнэтуяа), “Амин тус” ӨЭ (их эмч Энхсайхан, сувилагч Амгалансүрэн), “Энх-титэм” ӨЭ (их эмч Жавзанпагма, сувилагч Оюунтуяа), Сонгинохайрхан дүүргийн “Буянт манал” ӨЭ (их эмч А.Төгссайн, сувилагч А.Мөнхцэцэг), “Энх-элбэрэл” ӨЭ (сувилагч Г.Наранцацрал, Б.Баасансүрэн), Чингэлтэй дүүргийн “Үйлс нэгтэн” ӨЭ (их эмч Ц.Доржханд, сувилагч Байгалмаа), “Шижид дуг” ӨЭ (ахлагч Ц.Цэрэндолгор, сувилагч Ж.Гэрэлмаа), “Тэгш өлзий” ӨЭ (их эмч Д.Цэцэгсайхан, сувилагч Б.Эрдэнэсүрэн) төлөвлөсөн мэдээллийг бүгдийг мэдээллийн санд оруулж онц үнэлгээ авлаа.
Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдээс ХӨСҮТ (дүн бүртгэгч их эмч Л.Оюунцэцэг, тархвар судлаач С.Оюунгэрэл) онц, ЭНЭШТ (халдвар судлагч Б.Отгончимэг, дүн бүртгэгч бага эмч Гантуяа) сайн үнэлгээ авлаа. Улаанбаатар хотын дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлүүд ерөнхийдөө бэлтгэл хангалтгүй байсан бөгөөд Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн НЭ, Хан-уул дүүргийн ЭМН сайн үнэлгээ авлаа.
Улаанбаатар хотын ТХТН-үүд сургалтанд идэвхитэй оролцож, 2010 оны 10-р сарын 1-ээс томуугийн мэдээллийг интернэтээр мэдээлэх урам зоригтойгоор сургалт өндөрлөлөө. Ийм сургалт хотод хоёр дахь удаагаа хийгдэж буй бөгөөд одоо зөвхөн хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх л үлдлээ.
Зураг 1. “Интернэтэд суурилсан томуугийн мэдээллийн систем” хичээлийг төслийн веб-мастер/дата-менежер Б.Ганцоож зааж байна
Зураг 2. ХӨСҮТ-ийн вирүс судлалч Н.Баясгалан Сонгинохайрхан
дүүргийн халдвар судлаач А.Дэлгэрбаяр, дүн бүртгэгч Г.Дэлгэрсүрэн
нартай дадлагын хичээл хийж байна.