АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэргэжилтнүүд үнэлгээ хийлээ
АНУ-ын ӨХСТ-ийн мэргэжилтэн Скотт Эппэрсон Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн “Тэгш мэнд”, Хан уул дүүргийн “Манал үйлс” өрхийн эмнэлгүүд, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭНЭШТ зэрэг томуугийн харуулдан тандалтын гурван түвшингийн эмнэлгүүдэд ажиллаж томуугийн мэдээ өгөлт болон томуугийн тандалтын үйл ажиллагааны явцтай танилцаж, зөвлөмж өгөв.
АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв(ӨХСТ)-ийн мэргэжилтэн Тереза Турски, Скотт Эпперсон нар оролцсон Монгол улсын томуугийн цартахлын үндэсний бэлэн байдлыг дахин-үнэлэх уулзалт ярилцлага 2010 оны 6 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Монголын Шинжлэх Ухааны Академийн Их чуулганы хурлын танхимд боллоо. Тус ярилцлагад Монгол улсын ЭМЯ, ХӨСҮТ, БГХӨСҮТ, ОБЕГ, НҮБХС, ХХААЯ, УМЭАЦТЛ, ЭМГ-ын төлөөлөл 28 мэргэжилтэн оролцож үнэлгээг 2008 онд боловсруулсан дээрх асуумжийн дагуу 2008 онд хийсэн үнэлгээний дүнтэй харьцуулан хийсэн бөгөөд томуугийн цар тахлын бэлэн байдлын одоогийн үнэлгээний нэгдсэн дүн 1,77 оноотой буюу дундаж түвшинд байна гэж үзлээ.
Мөн 2010 оны 6 дугаар сарын 25-нд ХӨСҮТ-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, дэд захирал Г.Сүрэнханд болон АНУ-ын ӨХСТ-ийн үнэлгээ хийсэн багийн болон манай мэргэжилтнүүд оролцсон гурван үнэлгээний урьдчилсан дүнг танилцуулах уулзалт ярилцлага болж үнэлгээ амжилттай болж өндөрлөлөө.
Зураг 1. Томуугийн цар тахлын үндэсний бэлэн байдлыг дахин-үнэлэх уулзалт ярилцлагын үеэр
Өмнөх эгнээнд: баруун гар талаас АНУ-ын ӨХСТ-ийн мэргэжилтэн Т.Тереза саналаа хэлж буй нь
Зураг 2. Хан Уул дүүргийн “Манал Үйлс” өрхийн эмнэлэгт, Зүүн гар талаас: АНУ-ын ӨХСТ-ийн Томуугийн лавлагаа лабораторийн мэргэжилтэн, доктор Бо Шү, АНУ-ын ӨХСТ-ийн Томуугийн салбарын улс хоорондын хөтөлбөрийн ажилтан Тереза Турски, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн халдвар судлаач мэргэжилтэн Скотт Эппэрсон нар
Зураг 3. ХӨСҮТ-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд болсон үнэлгээний дүнгийн уулзалт ярилцлагын үеэр