Шувууны томуу хүний томуугийн цартахлын шуурхай хариу арга хэмжээний өнөөгийн байдалд хийсэн үнэлгээ
Нийслэлд: Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Хүнс Хөдөө Аж Ахуй Жижиг Дунд Үйлдвэрийн Газар, мал эмнэлгийн 11,
Дүүрэг: Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Боловсрол соёлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ус суваг, дулааны станц, хэвлэл мэдээлэл, үйлдвэр, үйлчилгээ, нийгмийн халамжийн 62,
Аймаг: Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Увс аймгийн Шуурхай бүлгийн гишүүд, Засаг даргын тамгын газар, засаг дарга, ОБГ, ЭМГ, НЭ/ БОЭТ, БСГ, МХГ,ЦГ, хөдөлмөр халамж, УЗН, телевиз, мал эмнэлэг, ХХААЖДҮГ, тээвэр зохицуулалтын газар, ус сувгийн 99,
Сум: Дашинчилэн /БУ/, Булган /ДО/, Шарын гол /ДА/, Жаргалант /ОР/, Тэс /УВ/ сумын засаг дарга, орлогч дарга, тамгын газрын дарга, хүн эмнэлэг, ЕБС, цэцэрлэг, ХХҮ-ний байцаагч, хэсгийн төлөөлөгч 43 нийт 244 албан тушаалтан хамрагдсан.
Гурав. Үнэлгээний арга, аргачлал / товч/
Үнэлгээний явцад үндэсний болон аймаг, сум, нийслэл, дүүргийн түвшинд “Томуугийн цартахлын А/H1N1/ вирүсийн халдварыг үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний салбар дундын шуурхай хариу арга хэмжээ хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг “Эргэмж болон агшингийн судалгааны арга”-уудыг хослуулан үүрэг хүлээсэн талуудын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан нотолгоонд суурилсан оролцооны аргаар бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагыг асуумжийн дагуу хийж төлөвлөлт, удирдлага, нөөц олон нийтэд мэдээлэл түгээлт, зэрэг 13 чадавхийн өнөөгийн байдлын давуу сул тал, боломж болон эрсдлийг SWOT анализын аргаар түвшинг тогтоох асуумжаар түвшингийн үнэлгээг төлөвлөлт, зохицуулалт, байдлыг хянах, тандах, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, өвчний тархалтыг бууруулах, мэдээлэл харилцааны чиглэлээр тус тус тогтоон чанарын судалгааны мэдээний агуулга тус бүрд нь дүн шинжилгээ хийж, үр дүнг Simple Test matrix аргаар боловсруулсан.
Дөрөв. Дүгнэлт
1. Томуугийн цартахлын A/H1N1/ вирүсийн халдварын үед мэргэжлийн тэргүүлэх байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, авах арга хэмжээг шуурхай зохион байгуулах удирдлагын үйл ажиллагааг улс, аймаг, нийслэл, дүүрэг, сумын онцгой комисс хэрэгжүүлсэн байна.
2. “Засгийн газрын ажлын хэсэг” нь Монгол улсын шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар ахлуулан холбогдох яам, агентлаг, газрын нийт 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилогдон ажилласан байна.
3. “Шуурхай бүлэг” нь үндэсний хэмжээнд Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан Сангийн яам, БСШУЯ, Гаалийн ерөнхий газар, Гадаад харилцааны яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, Зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүн дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга зэрэг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан томуугийн А/H1N1/ шинэ вирүсийн халдварын тархалтын үед мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, авах арга хэмжээг шуурхай зохион байгуулах удирдлага, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Мөн нийслэл, дүүрэгт /баг, ажлын хэсэг/ 8-12 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг”, аймагт аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй, суманд сумын засаг даргаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг тус тус байгууллагдан ажиллаж удирдлага, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.
4. Одоогоор “Шувууны томуу, хүний томуугийн цартахлын А/Н1N1/ вирүсийн халдвар”-ын үед “Салбар хоорондын шуурхай хариу арга хэмжээ авах” баг зохион байгуулагдаагүй байна.
5. ОУЭМД (2005)-ийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гишүүн улс орон бүр өөрийн нутаг дэвсгэр дээр энэхүү дүрмийн дагуу эмнэлэг, ариун цэврийн арга хэмжээний хэрэгжилтийг шүүн тунгаах ОУЭМД-ийн үндэсний Зохицуулагч байгууллага, хамтран ажиллах байгууллага, албан тушаалтанг томилон ажиллах журам, чиг үүргийг тодорхой зааж Засгийн газраар баталгаажуулаагүй байна.
6. Монгол улсын “Эрүүл мэндийн тухай” хуулийн 7.1.1; 7.1.3; 11.2 дэх заалт, Улсын Их хурлын 2001 оны 81 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Ерөнхий Сайдын дэргэд салбар дундын хамтын ажиллагааг зохицуулах үүрэг бүхий НЭМ-ийн Үндэсний зөвлөл нь НЭМ-ийн ноцтой байдал үүсэх, хүн, мал, амьтдаас хүнд халдварлах халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний салбар хоорондын хамтын ажиллагааг зохицуулаагүй байна.
7. Шувууны томуу, хүний томуугийн цартахлын А/Н1N1/ вирүсийн халдварын үеийн “Салбар дундын шуурхай хариу арга хэмжээ авах үйл явцын өнөөгийн байдал”-ыг “төлөвлөлт зохицуулалт”, “халдварын байдлын хяналт, үнэлгээ”, “өвчний тархалтыг бууруулах”, “эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх бэлэн байдал”, “мэдээлэл харилцаа” чадавхаар үнэлэхэд үндэсний түвшинд 1.83 буюу дундаж, нийслэлийн түвшинд 1.80 буюу дундаж, аймгийн түвшинд 1.72 буюу дундаж, сумын түвшинд 1.54 буюу дундаж түвшинд байгаагаас эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх бэлэн байдал хамгийн бага, (0.9) буюу суманд хангалтгүй байна.
Тав. Зөвлөмж
1. ОУЭМД-ийн дүрэм (2005)-ийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гишүүн улс бүр өөрийн нутаг дэвсгэр дээр энэхүү дүрмийн дагуу эмнэлэг, ариун цэврийн арга хэмжээний хэрэгжилтийг шүүн тунгаах ОУЭМД-ийн үндэсний Зохицуулагч байгууллага, хамтран ажиллах байгууллага, албан тушаалтанг томилон ажиллах журам, чиг үүргийг тодорхой зааж Засгийн газраас баталгаажуулах
2. Монгол улсын ”Эрүүл мэндийн тухай” хуулийн 7.1.1, 7.1.3, 11.2-дэх заалт, Улсын Их Хурлын 2001 оны 81 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Ерөнхий Сайдын дэргэд салбар хоорондын хамтын ажиллагааны зохицуулах үүрэг бүхий орон тооны бус НЭМ-ийн Үндэсний зөвлөлд НЭМ-ийн онц байдал үүсгэх хүн, мал, амьтдаас хүнд халдварлах гоц халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний салбар хоорондын хамтын ажиллагааг зохицуулах үүргийг хариуцуулах
3. Томуугийн цартахлын өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан “Шувууны томууны цартахлаас сэргийлэх Үндсэн чиглэл” батлах тухай Засгийн газрын 2006 оны 110 дугаар тогтоол, “Үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” 2007 оны 61 тоот тогтоолыг 2010 оны 2 -3 дугаар улиралд багтаан шинэчлэх
4. Олон улсын шинжтэй нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, хүн, мал, амьтнаас хүнд халдах гоц халдварт өвчний үед хариу арга хэмжээ авах тэргүүлэх салбаруудын хамтын ажиллагааг хангах зорилгоор “Салбар дундын шуурхай хариу арга хэмжээ авах баг”-ийг ажиллуулах. Шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор баталгаажуулах
5. Томуугийн цартахлын эхний давалгааны бэлэн байдал, хариу арга хэмжээ, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, дараагийн давалгаанд бэлдэх.
6. “Томуугийн үндэсний 6 дахь зөвлөлгөөн”-ийг 2 дугаар улиралд хийж, эхний давалгаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний ололттой болон сул талыг хэлэлцэж, зөвлөмж гаргах
Дотоодын зөвлөх баг:
- Л. Дашцэрэн, ХӨСҮТ, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор
- Н. Дондог, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор
- Б. Энхтуяа, Биокомбинат ТӨҮГ, мал эмнэлгийн ухааны магистр
- Д. Наранзул, ХӨСҮТ, магистрант
Тайланг хянаж, зөвлөсөн:
- C. Төгсдэлгэр, ЭМЯ, нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр
- Р. Содномдаржаа, МЭАЦТЛ, академич, шинжлэх ухааны доктор, профессор
- Б. Ууганбаяр, ОБЕГ, дээд ахмад
- Ц. Пүрэвхүү, МЭҮГ, мал эмнэлгийн ухааны доктор
- Н.Цэнд,ХӨСҮТ, анагаах ухааны доктор
- Р. Оюунгэрэл, ХӨСҮТ, анагаах ухааны доктор
- Д. Дэлгэрмаа, ОБЕГ, тэргүүн ахмад
- Д. Батчулуун, ОБЕГ, гамшгийн болон онцгой байдлын зөвлөх