Зүүн бүсийн аймгуудад ТТӨ-ий мэдээллийн системд үнэлгээ, сургалт- семинар хийлээ
Сургалтын дараа улсын хэмжээгээр ТХТЦ-үүдийн 2009 он, 2010 оны 1-р улирлын ажлын үнэлгээг танилцуулж уулзалт зохион байгуулав. Томуу, томуу төст өвчний мэдээллийн системийн урьдчилсан дүнгээр тухайн тандалтын цэгүүдийн 92,3% нь мэдээгээ цаг тухайд нь өгдөг, 61% нь мэдээлэл авах ёстой нэгжүүдийнхээ 95-аас дээш хувиас нь мэдээллээ авч чаддаг, 88% нь эргэн мэдээлэл авдаг, 76,9% нь www.flu.mn вэбсайтруу ордог ба ихэнх хувь нь 7 хоногт нэг удаа ашигладаг, 80% нь мэдээ мэдээллээ утасаар болон цаасаар солилцдог,76,9% нь электон мэдээллийн сангүй, тандалтын цэгүүдийн ихэнх нь буюу 77% нь интернетийн гарцгүй, 14% нь интернетэд хангалттай хурдаар холбогддог хэдий ч тогтмолжоогүй байна. 1-р ангилалын тандалтын нэгжээс ажилын дүнгээр улсад 3 дугаар байрт шалгарсан Ё.Оюунцэцэг ахлагчтай Дорнод аймгийн БОЭТ-ийн хамт олонд өргөмжлөл шагнал гардууллаа.