Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймагт “ТТӨ-ий мэдээллийн системд үнэлгээ” хийсэн тухай
Сургалтын дараа улсын хэмжээгээр ТХТЦ-үүдийн 2009 оны ажлын үнэлгээ, 2010 оны 1-р улирлын ажлын дүнг танилцуулж уулзалт хийв. Томуу, томуу төст өвчний мэдээллийн системийн урьдчилсан үнэлгээгээр тухайн тандалтын цэгүүдийн 85% нь мэдээгээ цаг тухайд нь өгдөг, 60% нь мэдээлэл авах ёстой нэгжүүдийнхээ 95-аас дээш хувиас нь мэдээлэлээ авч чаддаг, 72,5% нь эргэн мэдээлэл авдаг, 62,5% нь www.flu.mn вэбсайтруу ордог ч байнга ашигладаггүй, 92% нь мэдээ мэдээллээ утасаар солилцдог, 22% нь интернетийн гарцгүй, 55% нь интернэт бага хурдаар холбогддог, 20% нь интернет хангалттай хурдаар холвогддог хэдий ч тогтмолжоогүй, 7,5% нь компьютер ашиглалтын хөрөнгө суулгаж, нэгж дотрох бүтцийнхээ 90-ээс дээш хувийг өндөр хурдны интернет, шаардлага хангасан компьютертай болгосон байна. Тандалтын цэгүүдийн 70% нь шаардлага хангасан комьютертэй боловч комьютер ашиглалтын зардлыг төсөвтөө суулгадаггүй байна. Ажиллах явцад 1-р ангилалын тандалтын нэгжээс ажил үүргийнхээ дүнгээр улсад 3 дугаар байрт шалгарсан Ж.Дулмаа ахлагчтай Сэлэнгэ аймгийн Хаданхүй өрхийн эмнэлгийн хамт олонд өргөмжлөл шагнал гардууллаа.