Томуугийн үндэсний төв

Төвийн бүсийн аймгуудад ТТӨ-ий мэдээллийн системд үнэлгээ, сургалт- семинар хийлээ

“Интернэтэд суурилсан мэдээллийн систем ” –ийн сургалтанд дээрхи 6 аймаг, 1 сумын нийт 66 хүн оролцлоо. Сургалтын үеэр томуугийн интернэтэд суурилсан мэдээллийн системийн (FIS)” –ын программыг танилцуулж, “Сорьцын дагалдах хуудас бүртгэх”, “ТТӨ, АЗХХ-ын мэдээний бүртгэл”, “Эмнэлэгт суурилсан тандалтын мэдээний бүртгэл”, “Тайлан судалгаа боловсруулах” гэсэн бүлэг программууд дээр дадлага сургуулилалт хийв.

Сургалтын дараа улсын хэмжээний ТХТЦ-үүдийн 2009 оны ажлын үнэлгээ, 2010 оны 1-р улирлын ажлын дүнг танилцуулж нэгдсэн ярилцлага зохион байгуулав.


Зураг 1. Төв аймгийн НЭ, ЭМГ, өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд семинар сургалтын үеэр


Зураг 2. Дундговь аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүд сургалт семинарын үеэр


Зураг 3. Сургалт семинарт оролцсон Өмнөговь аймгийн ЭМГ, НЭ, Өрхийн эмнэлгийн мэргэжилтнүүд сургалтын багийнхантай хамт


Зураг 4. Сургалт семинарт оролцсон Баянхонгор аймгийн ЭМГ, НЭ, Өрхийн эмнэлгийн мэргэжилтнүүд сургалтын багийнхантай хамт


Зураг 5. Баянхонгор аймгийн ЭМГ-ын халдвар өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэнханд, бага эмч Ч.Энхбилэг нар интернэтээр томуугийн мэдээ өгөх дасгал хийж байгаа нь


Зураг 6. Өвөрхангай аймгийн эмч, мэргэжилтнүүд сургалтын багийнхантай хамт


Зураг 7. ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч Л. Дашцэрэн, Өвөрхангай аймгийн Хархорин сумын НЭ-ийн дарга Ц. Дүншиг, НЭ-ийн статистикч Д. Даваасүрэн, НЭ-ийн халдвар судлаач Ж. Мягмар нар семинар сургалтын үеэр


Зураг 8. Архангай аймгийн эмч, мэргэжилтнүүд сургалтын үеэр