Томуугийн үндэсний төв

Говь-Алтай, Завхан аймагт “Томуу, томуу төст өвчний мэдээллийн системд үнэлгээ” хийсэн тухай

“Томуу, томуу төст өвчний мэдээллийн системд үнэлгээ” хийсэн урьдчилсан байдлаар тухайн аймаг, дүүргийн 60 тандалтын цэгийн 49 цэг буюу 81.7% нь интернетэд холбогдсон байснаас:

  • Бага хурдаар холбогдсон нь 22.4% (11), 
  • Интернетэд хангалттай хурдаар холбогддог боловч тогтмолжоогүй 38.8% (19),  
  • Өндөр хурдаар тогтмол холбогддог 22.4% (11) байна.

Тандалтын нэгжүүдэд 80-90% нь шаардлага хангасан комьютертэй боловч комьютер ашиглалтын зардлыг төсөвтөө суулгадаггүй байна. Мөн мэдээллийн тогтолцооны хувьд 100% мэдээг цаасаар, утсаар өгдөг байна. Үнэлгээнд хамрагдсан аймгуудын ЭМГ, НЭ нь томуугийн өвчлөлийн мэдээг комьютерт шивэн мэдээллийн сан бий болгосон боловч тухайн мэдээллийг бүрэн ашиглаж чаддаггүй байна. Ажлын багийнхан сүүлийн 2 аймагт ажиллахдаа Говь-Алтай аймгийн ЭМГ-ийн газрын дарга Д.Дорждагва, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Бааст, Завхан аймгийн ЭМГ-ын орлогч дарга Д.Ганчимэг, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, клиникийн профессор У.Оргил, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ж.Гэрэлмаа, Говь-Алтай, Завхан аймгийн ЭМГ-ын тархвар судлаач эмч, анагаах ухааны доктор, дэд профессор Д.Гомбосүрэн, Г.Дашдаваа болон өрхийн ахлагч нартай хамтран ажилласан бөгөөд ажиллах явцад ТХТН-ийн эмнэлэгт суурилсан тандалтын 3-р зэрэглэлийн нэгжээс тэргүүн байрт шалгарсан клиникийн профессор У.Оргил ахлагчтай Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олонд шагнал гардуулжээ. Сургалт-семинарууд амжилттай болж өндөрлөлөө.


Зураг 1. Төслийн вэбмастер/дата менежер Б.Ганцоож Говь-Алтай аймгийн ТХТН-үүдийн өрхийн ахлагч, дүн бүртгэл хариуцсан бага эмч нарт томуугийн мэдээг интернэтээр явуулах хичээл заав. 


Зураг 2. ХӨСҮТ-ийн тархвар судлаач Ч.Уртнасан Завхан аймгийн өрхийн ахлагч, дүн бүртгэл хариуцсан бага эмч нарт “Томуу, томуу төст өвчний мэдээллийн системд” үнэлгээ хийх зааварчилгаа өгч буй нь


Зураг 3. Төслийн вэбмастер/дата менежер Б.Ганцоож Завхан аймгийн Тосонцэнгэл сумын өрхийн ахлагч, дүн бүртгэл хариуцсан бага эмч нарт сургалт явуулах явцад


Зураг 4. 2010 оны 1-р улирлын үйл ажиллагааны дүнгээр 3-р зэрэглэлийн Эмнэлэгт суурьласан тандалтын нэгжүүдээс эхний байр эзэлсэн У.Оргил ахлагчтай Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн тандалтын баг. Баруун гараас Завхан аймгийн НЭ-ийн хүүхдийн эмч Л.Орломсүрэн, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, клиникийн профессор У.Оргил, сэхээн амьдруулагч эмч Д.Чимэдцэрэн, дүн бүртгэгч бага эмч Н.Алимжимс, төслийн хяналтын менежер, анагаах ухааны доктор Л.Энхбаатар нар