Томуугийн үндэсний төв

ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетаар томуугийн эсрэг төлбөргүй вакцинжуулж байна

Вакцин хийлгэсний дараа ямар урвал, хүндрэл гарч болох вэ? Зарим хүмүүст вакцин хийлгэсний дараа бага зэрэг халуурах, толгой болон булчингаар өвдөх, тариулсан хэсэгт улайх, хорсох зэрэг шинж тэмдэг илэрч болох боловч 1-2 хоногт ямар ч эмчилгээ хийлгэлгүйгээр өөрөө аяндаа арилна. Дээрхи шинж тэмдэг хүчтэй илрэх юм уу, 2 хоногоос удаан үргэлжилбэл өрхийн эмчдээ хандах хэрэгтэй.

Сайн дурын дархлаажуулалтын кабинет хаана байдаг вэ?: ХӨСҮТ-ийн Амбулатори буюу 2а корпус дотор (хавсаргасан байршлын схемээс харна уу)

Ажиллах цаг: Ажлын өдрүүдэд (Даваагаас Баасан гарагт) 9:00-12:00.

Лавлах утас: 45-17-98 (Дархлаажуулалтын алба); 8800-6040 (их эмч Ж.Сэлэнгэ);

ХӨСҮТ


Томоор харах