Томуугийн үндэсний төв

Улаанбаатар хотын Томуугийн Харуулдан Тандалтын Нэгж (ТХТН)-үүдийн сургалт-семинар болов

2009 оны бүтэн жилийн ажлын үзүүлэлтээрээ:

ТХТН Өрхийн 63 эмнэлгээс:

1-р байрт: Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн "Манал үйлс" өрхийн эмнэлгийн хамт олон,
2-р байрт: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн "Үйлс нэгтэн" өрхийн эмнэлгийн хамт олон,
3-р байрт: Сэлэнгэ аймгийн "Хадан хүй" өрхийн эмнэлгийн хамт олон,

ТХТН Аймаг, Дүүргийн 14 эмнэлгээс:

1-р байрт: Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тандалтын багийн хамт олон,
2-р байрт: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тандалтын багийн хамт олон,
3-р байрт: Дорнод аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн тандалтын багийн хамт олон,

ЭХТН Лавлагаа төвүүдээс:

1-р байрт: ХӨСҮТ-ийн Томуугийн тандалтын багийн хамт олон,
2-р байрт: ЭНЭШТ-ийн Томуугийн тандалтын багийн хамт олон тус тус шалгарч, “Өргөмжлөл”, мөнгөн шагнал авав.

Мөн тусгай шагналыг ХӨСҮТ-ийн чих, хамар хоолойн их эмч Л.Долгорсүрэн тайлангийн хугацаанд хамгийн олон вирүс илрүүлсэн сорьц авсан тул, Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн “Энх-титэм”өрхийн эмнэлгийн сувилагч Л.Оюунтуяа томуугийн цартахлын хамгийн анхны вирүс илрүүлсэн сорьц авсан тул тус тус хүртэв.


Зураг 1. Улаанбаатар хотын ТХТН-үүдийн сургалт-семинарийн үеэр


Зураг 2. 2009 оны үйл ажиллагааны үзүүлэлтээрээ ТХТН Өрхийн эмнэлгүүдээс Тэргүүн байрыг Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн Б.Сарантуяа ахлагчтай "Манал үйлс" өрхийн эмнэлэг эзлэв


Зураг 3. . 2009 оны үйл ажиллагааны үзүүлэлтээрээ ТХТН Нэгдсэн эмнэлгүүдээс Тэргүүн байрт Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн С.Цэвэлмаа ахлагчтай Нэгдсэн эмнэлгийн баг шалгарав.


Зураг 4. 2009 оны үйл ажиллагаагаараа ТХТН Лавлагаа төвүүдээс ХӨСҮТ-ийн Ц.Оюунчимэг ахлагчтай томуугийн тандалтын баг Тэргүүн байрт шалгарлаа.


Зураг 5. Томуугийн цартахлын хамгийн анхны вирүс илрүүлсэн сорьц авсан тул Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн “Энх-титэм”өрхийн эмнэлгийн сувилагч Л.Оюунтуяа тусгай шагнал хүртлээ. Л.Оюунтуяа өрхийн эмнэлгийнхээ хамт олны хамт


Зураг 6. 2009 оны тайлангийн хугацаанд хамгийн олон вирүс илрүүлсэн сорьц авсан ХӨСҮТ-ийн хамар хоолойн эмч Л.Долгорсүрэнд академич, профессор П.Нямдаваа тусгай шагнал гардуулав