Томуугийн үндэсний төв

Орхон, Дархан-Уул аймагт вирүс судлалын салбар лаборатори байгуулагдлаа

2010 оны 2 сарын 8-13-д ХӨСҮТ-ийн вирүс судлалын лабораторийн эмч, анагаах ухааны магистр Ц.Наранзул вирүс судлалын салбар лабораторийн үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор Орхон, Дархан-Уул аймгуудын Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Дэлхийн банкны “Шувууны томуу, хүний томуугийн цартахалтай тэмцэх чадавхыг сайжруулах”, АНУ-ын ӨХСТ-ийн “Томуугийн тандалтын сулжээг бэхжүүлэн хөгжүүлэх” төслийн санхүүжилтээр нийлүүлэгдэж буй багаж төхөөрөмжийг суурилуулж, лабораторийн хэрэгсэл зарим урвалж бодисуудыг хүлээлгэн өгөв. Салбар лабораториудад томуугийн вирүсийн өвөрмөц ген илрүүлэх Бодит Хугацааны Полимеразын Гинжин Урвал(бх-ПГУ)ын машин суурилагдаж, лабораторийн шинжилгээ эхэллээ.  


Зураг 1. Дархан-Уул аймгийн вирүс судлалын лаборатори


Зураг 2. Дархан-Уул аймгийн вирүс судлалын лабораторит ирсэн багаж хэрэгслүүдийг хүлээн авч байгаа нь


Зураг 3. Лабораторит ирсэн багаж хэрэгслүүдийг шалган хүлээж авч байгаа нь


Зураг 4. Дархан Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн вирүс судлалын лабораторийн эмч Б.Бямба-Эрдэнэ


Зураг 5. Гялс төвийн тоног төхөөрөмжийн инженер М.Сүхнаран, лаборант П.Эрдэнэ-Очир нар бх-ПГУ-ын машиныг суурилуулж байгаа нь


Зураг 6. Инженер М.Сүхнаран, лаборант П.Эрдэнэ-Очир нар термоблок машиныг суурилуулж байгаа нь


Зураг 7. Инженер М.Сүхнаран, эмч Б.Бямба-Эрдэнэ нар BSL-II боксонд ажиллаж байгаа нь


Зураг 8. Эмч Б.Бямба-Эрдэнэ томуугийн вирүсийн нуклейн хүчил ялгаж байгаа нь


Зураг 9. ХӨСҮТ-ийн вирүс судлаач Ц.Наранзул полимеразын гинжин урвалын мастер холимог бэлтгэж байгаа нь


Зураг 10. Эмч Б.Бямба-Эрдэнэ Полимеразын Гинжин Урвалын машин дээр ажиллаж байгаа нь


Зураг 11. Орхон аймгийн вирүс судлалын лабораторийн эмч Э.Эрдэнэжаргал, лаборант М.Мөнхзаяа нар томуугийн вирүсийн нуклейн хүчил ялгаж байгаа нь


Зураг 12. Эмч Э.Эрдэнэжаргал Полимеразын Гинжин Урвалын машин дээр ажиллаж байгаа нь