Томуугийн үндэсний төв

БНХАУ-ын ЭМЯ-ны Томуугийн A(Н1N1)v халдварт өвчний эмчилгээний багийн төлөөлөгчид ХӨСҮТ-д ажиллав

 Айлчлалын хугацаанд томуугийн А(H1N1)v вирүсийн халдвартай хэрхэн тэмцэн, сэргийлэх болон оношлогоо эмчилгээний талаар туршлага солилцож ХӨСҮТ-ийн Амьсгалын замын Вирүс судлалын лаборатори, эмнэлгийн тусламж үйлчилгээний байдалтай танилцлаа. БНХАУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-д 70000 орчим ам доллорын өртөг бүхий эм, эмнэлгийн багж төхөөрөмж, томуугийн эмчилгээний тамифлю эм 1000 хүн тун, хамгаалалтын хувцас, хамгаалах маск, томуугийн А(H1N1)v вирүсийн лабораторийн оношлуурууд бэлгэлээ.


ХӨСҮТ- д БНХАУ-ын төлөөлөгчид эм, эмнэлгийн багж хэрэгслэл гардуулах ёслолын үеэр 2010 оны 1-р сарын 22 өдөр


БНХАУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-н Ерөнхий захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны газрын дарга Ш.Энхбат нарын хамт эм, эмнэлгийн багж хэрэгслэл гардуулах ёслолын дараа