Шагнал авлаа
Томуугийн вирүсийн A/Ulaanbaatar/5882/2009(H1N1), А/Ulaanbaatar/6133/2009 (H1N1)v, A/Ulaanbaatar/6266/2009(H1N1)v, A/Zavkhan/8299/2009(H1N1)v гэсэн 4 омгийн хемагглютининий генийн, A/Ulaanbaatar/5882/2009(H1N1)v, A/Zavkhan/8299/2009(H1N1)v гэсэн 2 омгийн М генийн нүклеотидын дарааллыг бүрэн тогтоож, олон улсын GenBank-д CY050844, CY050846, CY050845,CҮ052366, CY053364, CY053365 дугаартайгаар тус тус оруулсан амжилтаар вирүс судлалч Д.Энхсайхан ХӨСҮТ-ийн “2009 оны шилдэг судлаач”-аар шалгарч өргөжлөлөөр, Монголд ялгасан цартахлын A(H1N1)v вирүсийн омгуудын оселтамивир(Тамифлю)т тэсвэржилтийг хемолюминисцентийн аргаар тодорхойлж эхэлсэн амжилтаар вирүс судлалч Ц.Наранзул мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.