Томуугийн үндэсний төв

Хөвсгөл аймагт амжилттай ажиллав

Мөн “ Хөвсгөл-Энэрэл”, “ Тулга”, “Хөвсгөл-Буян”, ”Эрчим”, ”Дэлгэр мөрөн”, ”Далай-элбэрэл” өрхийн ахлагч хамт олонтой төслийн багийнхан уулзаж өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцан төслийн тухай танилцуулж мэдээллийн сан бүрдүүлэв. 1-р сарын 7-ны өдөр үдээс өмнө Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Г.Ганболдтой уулзаж доктор Н.Хоролсүрэн Нэгдсэн эмнэлгийн Халвартын тасагт A(H1N1) оноштой жирэмсэн эхийг үзэж зөвлөлгөөн өгөв. Анагаах ухааны доктор Б.Дармаа Байгалийн голомтот халдварт өвчний газрын дарга Уртнасангийн хүсэлтээр уулзаж санал солилцов. Өдрийн 13 цагт Нэгдсэн эмнэлгийн тасаг, амбулаторийн бага эмч нарт эмнэлэгт суурилсан харуулдан тандалтын бүртгэлийг хэрхэн хөтлөх талаар зөвлөгөөн өгөв. 16 цагт аймгийн засаг даргын хурлын танхимд 23-н сум, Мөрөн хотын өрх, Нэгдсэн эмнэлгийн нийт 120 гаруй эмнэлгийн ажилчдад анагаах ухааны доктор Л.Энхбаатар төслийн үйл ажилгааны талаар товч танилцуулав. Анагаах ухааны доктор Б.Дармаа томуугийн сорьц авах, зөөвөрлөх, хадаглах талаар заавчилгаа өгч сорьц авах талаар гардан үзүүлэв. ЭМШУИС-ын багш, анагаах ухааны доктор Н.Хоролсүрэн томуу өвчний эмнэл зүйн шинж, эмчилгээний талаар судалгаа шинжилгээний үр дүн, сүүлийн үеийн мэдээллийг танилцуулж, хичээл заалаа. Төгсгөлд нь тандалтын үйл ажиллагаанд дэмжлэг болгон хөргөгч, хэм хэмжигч, штатив, 2010 оны ажлын төлөвлөгөөт цагалбар, төслийн 2007/2008 оны тайлан, Томуу өвчний гарын авлага, “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл ”-ийг гардуулав. Ёслолын ажиллагаан дээр “Лха”, “Sky”, зэрэг орон нутгийн телевизүүдэд ярилцлага, зураг авахуулав. Нэгдсэн сургалт семинарт ЭМГ-ийн дарга Л.Дамдинсүрэн, орлогч дарга С.Нарантуяа, Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Г.Ганболд байлцан өндөр ач холбогдол өглөө.


Зураг 1. Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Цэрэнжав төслийн ажиллыг бүрэн дэмжинэ. Зүүн гараас: ЭМГ-ийн дарга Л.Дамдинсүрэн, Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Цэрэнжав, анагаах ухааны доктор Л.Энхбаатар, ЭМШУИС-ын багш, анагаах ухааны доктор Н.Хоролсүрэн.


Зураг 2. ЭМГ-ийн дарга Л.Дамдинсүрэн төслийн багийг хүлээн авав. Зүүн гараас: ЭМГ-ын орчны мэргэжилтэн, Б.Гэрэлтуяа ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторын эрхлэгч, анагаах ухааны доктор Б.Дармаа, ЭМШУИС-ийн Халдвартын тэнхимийн багш, анагаах ухааны доктор Н.Хоролсүрэн, аймгийн ЭМГ-ын дарга Л.Дамдинсүрэн, ЭМГ-ын эпидемиологич Б.Батдорж, халдварт өвчний мэдээлэл хариуцсан бага эмч П.Нямжав


Зураг 3. “ Хөвсгөл-Энэрэл” өрхийн эмнэлгийн хамт олон Зүүн гараас: Сувилагч Г.Мөнхжаргал, сувилагч, өрхийн ахлагч Ж. Алтанцэцэг, сувилагч Д. Отгонцагаан, их эмч Л. Жавзандулам, сувилагч Ж Оюун-Эрдэнэ


Зураг 4. Тулга өрхийн эмнэлгийн хамт олон Зүүн гараас: Өрхийн ахлагч Ц.Тогтохсүрэн, их эмч Ц.Отгондэлгэр, сувилагч Ш.Оюун, сувилагч, Ө.Цэнд-Аюуш, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан Ж.Удвал.


Зураг 5. “Эрчим” өрхийн эмнэлгийн хамт олон Зүүн гараас: ЭМГ-ыг эпидемиологич Б.Батдорж, өрхийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Хишигт, их эмч М.Мөнх-Аюуш, ахлагч Ц. Балжинням, сувилагч Б.Энхжаргал, Ж.Энхжаргал Д.Даваацэрэн.


Зураг 6. “Дэлгэр мөрөн” өрхийн эмнэлгийн хамт олон Зүүн гараас: ЭМГ-ыг эпидемиологич Б.Батдорж, ЭМШУИС-ийн Халдвартын тэнхимийн багш, анагаах ухааны доктор Н.Хоролсүрэн, сувилагч Б.Наранчимэг, бага эмч Нансалмаа үйлчлэгч М.Тунамал-Эрдэнэ сувилагч Г.Наранчимэг, өрхийн ахлагч Л.Эрдэнэцэцэг, сувилагч Д.Мандах, ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторын эрхлэгч, анагаах ухааны доктор Б.Дармаа.


Зураг 7. ЭМШУИС-ийн Халдвартын тэнхимийн багш, анагаах ухааны доктор Н.Хоролсүрэн ЭМГ-ын сургалтын танхимд Нэгдсэн эмнэлгийн дүн бүртгэгч бага эмч нарт “Эмнэлэгт суурилсан харуулдан тандалтын” бүргэл хөтлөлийг зааж сургав


Зураг 8. ЭМГ-ын орлогч дарга С.Нарантуяа аймгийн захиргааны хурлын танхимд болсон сургалт семинарыг нээж үг хэлэв. Сургалт семинарт Хөвсгөл аймгийн сум, өрх, Нэгдсэн эмнэлгийн 120 гаруй эмч ажилчид оролцлоо.


Зураг 9. ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторын эрхлэгч, анагаах ухааны доктор Б.Дармаа аймгийн захиргааны хурлын танхимд болсон сум, өрх, Нэгдсэн эмнэлгийн эмч ажилчдад томуугийн сорьц авах хадаглах, зөөвөрлөх талаар хичээл орж, сорьц авах талаар биечлэн үзүүлэв.


Зураг 10. ЭМШУИС-ийн Халдвартын тэнхимийн багш, анагаах ухааны доктор Н.Хоролсүрэн, аймгийн захиргааны хурлын танхимд болсон сум, өрх, Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчдад томуугийн эмнэлзүйн шинж тэмдэг, эмчилгээний талаархи судалгааны үр дүнг танилцуулан хичээл оров.


Зураг 11. ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторын эрхлэгч, анагаах ухааны доктор Б.Дармаа, семинар сургалтын дараа орон нутгийн “Sky”, “Лха” телевизүүдэд ярилцлага өгөв.


Зураг 12. Семинар сургалтын дараа хөргөгч болон дагалдах зүйлсийг ТХТЦ-дийн ахлагч нарт гардуулав. Баруун гараас: ЭМГ-ийн дарга Л.Дамдинсүрэн, ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторын эрхлэгч, анагаах ухааны доктор Б.Дармаа, ЭМШУИС-ийн Халдвартын тэнхимийн багш, анагаах ухааны доктор Н.Хоролсүрэн, анагаах ухааны доктор Л.Энхбаатар, “Дэлгэр мөрөн” өрхийн эмнэлгийн ахлагч Л.Эрдэнэцэцэг