Томуугийн үндэсний төв

Булган, Орхон, Дархан Уул аймгууд, Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаа

Аймгуудын ЭМГ, НЭ, өрхийн эмнэлгийн эмч мэргэжилтэнүүд болон ОБХ-ийн зарим албан хаагчидтай уулзаж хамтран ажиллалаа. Өрхийн эмнэлгүүд, НЭ-ийн тасаг, үзлэгийн кабинетүүд ТТӨ-ий мэдээг, цуглуулан, бүртгэн, мэдээлж байгаатай танилцаж, Эрүүл мэндийн сайдын 323 тоот тушаалын дагуу тандалтын бүртгэлийг хөтлөх, мэдээлэх, дүн шинжилгээ хийх талаар тайлбарлан, бүртгэлийн журналыг өрхийн эмнэлэг, тасаг, кабинетүүдэд өглөө. НЭ-ийн тасгуудад ТТӨ-ий улмаас хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст үзлэг хийж, оношлогоо, эмчилгээний талаар зөвлөлгөө өгөв.

Булган аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын НЭ, Өрхийн эмнэлэгүүдэд “Томуугийн тандалтын тогтвортой сүлжээг хөгжүүлэх төсөл ”-ийн санхүүжилтээр хөргөгч, термометр, хуруу шил тогтоогч болон сорьц тээвэрлэх материал тарааж өгөв.

Булган, Орхон, Дархан Уул аймгийн НЭ-үүдэд дэлхийн банкны төслөөр өгсөн томуугийн А хэвшинжийн вирүс илрүүлэх шинжилгээний хурдавчилсан оношлуурыг тус бүрд нь 34 хайрцаг хүлээлгэн өгч, энэ оношлуураар шинжилгээ хийхийг зааж сургав.

Аймгуудын НЭ, өрхийн эмнэлгийн эмч нарт “Томуугийн цар тахлын дэлхий дахины болон манай улсын өнөөгийн байдал, эмнэлгийн тусламж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр авах арга хэмжээний бодлого чиглэл, анхаарах асуудал”, “ЭМС-ын 323 тоот тушаалыг хэрэгжүүлэх нь “, “ Томуугийн цар тахлын H1N1 вирүсийн халдварын эмнэл зүй, эмчилгээний асуудал”, “Томуугийн халдварын үед сорьц авах хадгалах, тээвэрлэх горим ” зэрэг сэдвүүдээр лекц уншиж ярилцлага хийв.

Аймгуудын ЭМГ, НЭ-д ТТӨ-ий мэдээллийг шуурхай дамжуулах, томуугийн тархалтыг хязгаарлах , эмнэлзүйн тусламжийн талаар зөвлөмжийн бичгээр үлдээж, Орхон, Дархан уул аймгийн НЭ-ийг түшиглэн вирүс судлалын салбар лаборатори байгуулах орчныг бүрүүлэхэд зөвлөж өглөө.


Дархан Уул аймгийн ЭМГ-ын дарга Э.Энхжаргал, НЭ-ийн ерөнхий эмч Ц.Баясгалан, Эмчилгээ эрхэлсэн орлогч Д. Батмандах, Халдвартын тасгийн эрхлэгч Ц.Төмөртогоо, ерөнхий нягтлан н. Эрдэнэчимэг нар багийн гишүүдийн хамт


Орхон аймгийн БОЭТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Батсүх, ЭМГ-ын орлогч дарга Г.Баясгалан нар багийн гишүүдийн хамт


Булган аймгийн ЭМГ-ын дарга Б.Мягмар, ЭМГ-ын тархвар судлаач Д.Нарантуяа нар багийн гишүүдийн хамт


Сэлэнгэ аймгийн Мандал сумын НЭ-ийн ерөнхий эмч Ё.Буяндэлгэрт хөргөгч, термометр, хуруу шил тогтоогч , томуугийн сорьц цуглуулах материал гардуулж байгаа нь


Сургалтын үеэр