Томуугийн үндэсний төв

Дорноговь аймгийн Сайншанд суманд ХТЦ-ийн ажлыг шалгаж, Замын-үүд суманд шинэ цэг байгууллаа

ЭМС-ын томуугийн тандалтыг эрчимжүүлэх тухай 323 тоот тушаалын заалтын дагуу амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын I зэрэглэлийн нэгжийг байгуулсан ЭМГ-ын даргын 2009 оны 11 сарын 24-ний өдрийн 94 тоот тушаал, Замын-үүд суманд эмнэлэгт суурилсан харуулдан тандалтын цэгийг ЭМГ-ын даргын 2009 оны 11 сарын 23-ний өдрийн 93 тоот тушаалаар байгууллаа.

Нэгдсэн эмнэлгийн хүүхэд, халдварт, дотор, статистик, лабораторийн тасаг үйл ажиллагаатай танилцан, эмнэлэгт суурилсан томуугийн харуулдан тандалтын бүртгэлийг үзэж шалгалаа. Томуугийн сорьцын хөргөгчийн хэм +4C ба хэм тэмдэглэлийг тогтмол хөтөлжээ.

Нэгдсэн эмнэлгийн хувьд амбулаторийн нийт үзлэгийн 0,4-2,9%-ийг ТТӨ эзэлж байсан бол 10 сарын 30-ны байдлаар 7,3%, 11 сарын 1-ний байдлаар 11,8%-ийг эзэлсэн хамгийн өндөр үзүүлэлт байна. ТТӨ түргэн тусламжийн дуудлагын 50-70%-ийг 10 сарын 26-наас 11 сарын 5-ны өдрүүдэд эзэлж байв. Халдвартын тасагт томуугийн цартахлын А(H1N1) вирүсийн халдварын сэжигтэй шинээр хэвтсэн 2 жирэмсэн эмэгтэйд, Замын-үүд суманд 6 өвчтөнд эмнэлзүйн үзлэг, тус эмнэлэгт томуугийн цартахлын А(H1N1) вирүсийн халдвар нь батлагдсан 11 өвчтний түүхэнд эргэмж анализ хийж дүгнэлт, зөвлөлгөө өглөө. Замын-үүд сумын эмнэлэгт “Mini” маркийн хөргөгч, штатив, хэм хэмжигч, сорьц зөөвөрлөх сав нийт 243,6 мян төгрөгний тоног төхөөрөмжийг олгосон.

“Агатова”, “Мишээлт-мана”, “Гоёо-мэнд”, төмөр замын өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, харуулдан тандалтын цэгийн мэдээ өгсөн байдлыг амбулаторид суурилсан тандалтын бүртгэлийн журналд шалгалаа. Томуугийн сорьц авах материалыг хадгалж буй хөргөгчийн хэм +4C-+5C байна. Өрхийн эмнэлгүүдэд ТТӨ-ний оргил үе нь 43-44 долоо хоногт ихсэж амбулаторийн үзлэгийн 42%-ийг эзэлж байв.

Эмч ажилтнуудад ЭМС-ын 323 тоот тушаалыг хэрэгжүүлэх арга зүй, томуугийн сорьц авах, хадгалах, тээвэрлэх журам, томуу өвчний үүсгэгч, халдвар судлал, эмнэлзүй, эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэлтийн талаар 132 хүнд ажлын байранд нь сургалт хийлээ. Томуугийн II дахь ийлдэс судлалын харуулдан тандалтыг хийж, дээрх 4 өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, Замын-үүд сумын эмнэлгээс нийт 358 сорьцыг цуглуулан авч Томуугийн Үндэсний Төв рүү хүргүүллээ.


Зураг 1. Сургалтад оролцогчид


Зураг 2. Сургалтад оролцогчид


Зураг 3. Лабораторид сорьц цуглуулж байгаа нь


Зураг 4. “Агатова” өрхийн эмнэлгийн хэм тэмдэглэлийн бүртгэлийн дэвтэр


Зураг 5. ”Агатова” өрхийн эмнэлгийн ахлагч О.Уранчимэг ажлаа танилцуулж байгаа нь


Зураг 6. ” Гоёо-мэнд” өрхийн эмнэлгийн ахлаөгч Ц.Дуламжав ажлаа танилцуулж байгаа нь


Зураг 7. Хөргөгчний хэмийг шалгав.


Зураг 8. Төмөр замын өрхийн эмнэлэгт амбулаторид суурилсан явцын хяналт хийж байгаа нь


Зураг 9. Замын-үүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтнүүдэд үзлэг хийж байгаа нь