А(H1N1)v вирүсийн халдвараас сэргийлэх ажлын туршлага судлах хамтарсан уулзалтад оролцсон тухай
Томуугийн Н1N1 вирүсийн халдварын тархалт:
- Эрээн хотод 2009 оны 10 дугаар сарын 15-нд томуугийн эхний тохиолдол илэрсэн бөгөөд нийт 12 хүн томуугийн А хүрээний Н1N1 вирүсийн халдвартай болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж эмчлэгдсэн байна.
- 700 гаруй хүнд халуурах шинж тэмдэг илэрсэн тул лабораторийн үзлэг шинжилгээ хийлгүйгээр томуугийн эмчилгээг шууд хийж, эмчилжээ.
Томуугийн Н1N1 вирүсийн халдвартай тэмцэх сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
- Өвчний сэргээн засах ажлын зохион байгуулалтад анхаарч удирдах алба байгуулж, тус албанд томилогдсон бүх чиглэлийн хүмүүсийг үндсэн ажлаас нь чөлөөлж зөвхөн томуугийн халдвартай тэмцэх сэргийлэх талаар ажиллууж буй нь цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч ажиллахад зохион байгуулалтын зөв менежмент болсон байна.
- Эрээн хотод томуугийн халдвартай өвчтөнд зориулсан эмнэлгийг тусад нь зохион байгуулсан.
- Хувийн эмнэлэг, эмийн сангуудын үйл ажиллагааг түр зогсоосон
- Эмч ажиллагсдыг нэг удаагийн хувийн хамгаалах хэрэгсэл, маскаар бүрэн хангаж, томуугийн эсрэг вакцинд хамруулсан байна.
- Засгийн ордноос нь , томуугийн үед хэрэглэх эм тариаг орон нутгийн эмийн сангуудад жигд байршуулж, үнийг тогтоон нөөцөлсөн байна. Хэрэв эдгээр нөөцөлсөн эм тариа эмийн санд хэрэглэгдээгүй байвал Засгийн ордноос буцаан таталт хийх гэрээтэйгээр ажиллаж байна.
- Өвчтнийг өрх, дүүргийн эмнэлэгт богино хугацаанд цаг алдалгүй илрүүлж, эрт тусгаарлан илэрсэн тохиолдол бүрт эмчилгээг шуурхай хийснээр хүндрэлээс сэргийлж чадсан байна.
- БНХАУ- д үйлдвэрлэсэн Томуугийн вакциныг бага насны хүүхдүүд, сургуулийн 1, 2 дугаар ангийн сурагчдыг бүрэн хамруулан хийсэн байна.
- Ард иргэдийг витаминжуулах, ялангуяа сургуулийн насны хүүхдүүдийг халдвараас сэргийлэх, амин дэмээр баялаг хоол тэжээлээр хангах тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байна.
- Өрхийн бүртгэлийн системээр дамжуулан өрхийн нийт гишүүд болон эрсдэлт бүлгийг бүрэн хянаж чадаж байгаа нь халдвараас сэргийлэх, цаашид тархаахгүй байх сайн талтай байна.
- Эмнэлэгт хандаж буй хүн бүрийн халууныг хэмжиж, халууралттай тохиолдлыг алдалгүй эмчилж, эмнэлэг бүрийн орох хаалганы хажууд халууныг хэмжигчийг байрлуулсан байна.
- Эмнэлэг бүрт өдрийн эмчилгээний цэгүүдийг байгуулсан.
- Томуугийн халдвар илэрсэн голомтод хэсэгчилсэн хөл хориог богино хугацаанд тогтоож, зохион байгуулснаар голомтыг цомхотгож чадсан байна.
- Хилээр орж гарч буй зорчигчдын эрүүл мэндэд тавьж буй хяналтыг чангатгаж хүн бүрээр эрүүл мэндийн асуумж судалгааны хуудас бөглүүлэн, халууныг үзэж тэмдэглэн, тээврийн хэрэгсэлд хийж буй халдваргүйтгэлийн үйл ажиллагааг сайжруулж ажиллаж байна.
- Олон нийтийн үйлчилгээний газарт /бар цэнгээний газар/ тавих хяналт шалгалтыг чангатгаж, ухуулга сурталчилгааг сайн дурын идэвхтнүүдийн тусламжтайгаар явуулж байна.
Сургалт сурталчилгааны талаар:
Томуугаас сэргийлэх сурталчилгааг ард иргэдэд айдас төрүүлэхгүй, шинж тэмдэг илэрмэгц эмнэлэгт ханд, бид эмчилж чадна.
Тиймээс томуугийн халдвараас “Хамтран сэргийлж, хамтран хязгаарлая” уриан дор зохион байгуулсан байна.