Томуугийн үндэсний төв

Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймагт ажилласан тухай

Аймгуудын ЭМГ, ЗДТГ, НЭ, өрхийн эмнэлгийн эмч мэргэжилтэнүүдтэй уулзаж хамтран ажиллалаа. Өрхийн эмнэлгүүд, НЭ-ийн тасаг, үзлэгийн кабинетүүд ТТӨ-ий мэдээг, цуглуулан, бүртгэн, мэдээлж байгаатай танилцаж, Эрүүл мэндийн сайдын 323 тоот тушаалын дагуу тандалтын бүртгэлийг хөтлөх, мэдээлэх, дүн шинжилгээ хийх талаар тайлбарлан, бүртгэлийн журналыг өрхийн эмнэлэг, тасаг, кабинетүүдэд өглөө. НЭ-ийн тасгуудад ТТӨ-ий улмаас хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст үзлэг хийж, оношлогоо, эмчилгээний талаар зөвлөлгөө өгөв. Аймгуудын НЭ, өрхийн эмнэлгийн эмч нарт “Томуугийн цар тахлын дэлхий дахины болон манай улсын өнөөгийн байдал, эмнэлгийн тусламж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр авах арга хэмжээний бодлого чиглэл, анхаарах асуудал”, “ЭМС-ын 323 тоот тушаалыг хэрэгжүүлэх нь“, “ Томуугийн цар тахлын H1N1 вирүсийн халдварын эмнэл зүй, эмчилгээний асуудал”, “Томуугийн халдварын үед сорьц авах хадгалах, тээвэрлэх горим ” зэрэг сэдвүүдээр лекц уншиж ярилцлага хийв.

Сүхбаатар аймгийн телевизд томуугийн цар тахлын вирүсийн онцлог, тархалтыг хязгаарлах арга хэмжээ болон ард иргэдийн эрүүл мэндээ хамгаалах талаар зөвлөмж өгч, ярилцлага хийв. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын эмнэлгээр орж ТТӨ-ий улмаас хэвтэн эмчлүүлж байгаа 2 хүүхдийг үзэж, зөвлөлгөө өгөв. Мөнххаан суманд уг хүүхдүүдийн эмчлүүлж байгаа газар нь эмнэлэг засвартай учир дэлгүүрт байрлаж байгаа тул өвчтөн эмчлүүлэхэд тохиромжгүй байгааг Аймгийн эрүүл мэндийн газар болон Онцгой Байдлын Ерөнхий газарт танилцуулж гэр бариулж, томуугаар өвдсөн хүүхдүүдийг тусгаарлан эмчлэх болсон.

Сүхбаатар аймагт ТТӨ-тэй 20 хүнээс сорьц цуглуулан авч томуугийн А хэвшинжийн вирүс, RSV илрүүлэх хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд 2 сорьцонд А хэвшинжийн вирүс эерэг тодорхойлогдов.

Сүхбаатар аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай ХӨСҮТ-ийн зөвлөх мэргэжилтэн Н.Цэнд ахлагчтай мэргэжлийн баг, аймгийн “Томуугийн цар тахалтай тэмцэх” шуурхай бүлэгтэй хамтран ажиллаж доорхи ажлуудыг зохион байгууллаа.

  • 5-р цэцэрлэгийн байранд дотрын тасгийг 30 ортойгоор байршуулав.  
  • Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн бүх үзлэгийн кабинетуудын их засварыг яаравчлуулж техникийн комиссыг яаралтай цуглуулж байранд нь 11-р сарын 13-нд оруулсан. 
  • Онгон сумаас наркозын аппарат нэгийг яаралтай авчруулж, ажиллагаанд оруулав.  
  • Баруун уртын 2 өрхийн эмнэлгийг үйлчилгээний машинаар нэмж ханган, 3 цэгт өрхийн эмчийг гэрээ үйлчлэх, 5 цэгт үзлэгт хийлгэхээр болов. Амбулаторт 3 газар томуугийн үзлэг хийхээр зохион байгуулав.  


Мэргэжлийн баг


Хэнтий аймгийн ЭМГ, НЭ-ийн мэргэжилтнүүд сургалтын үеэр


Сүхбаатар аймгийн ЭМГ, НЭ-ийн мэргэжилтнүүд сургалтын үеэр


Сүхбаатар аймагт ТТӨ-ний сэжигтэй тохиолдлоос хамрын арчдас авж байна


Томуугийн А хэвшинжийн вирүс, RSV илрүүлэх хурдавчилсан оношлуураар шинжилгээ тавьж байна