Томуугийн үндэсний төв

БНХАУ-ын Томуугийн үндэсний төв удахгүй ДЭМБ-ын Лавлагаа Төв болно

БНХАУ энэ оны 4 дүгээр сард Хойд Америкаас томуугийн A(H1N1) шинэ хувилбарын вирүс тархаж эхлэхэд шийдвэртэй арга хэмжээ авч, 2 сарын дотор тандалтын сүлжээнд оролцдог эрүүл мэндийн байгууллагынхаа тоог 2.8 дахин (197 байсныг 556 болгон), томуугийн вирүс судлалын лабраторийн тоог 5.2 дахин (84 байсныг 441 болгон) нэмэгдүүлж, 100 сая хүн/тун томуугийн вакцин үйлдвэрлэх хүчин чадал буй болгосноор цартахлын вакциныг хүн амдаа тарьж эхэлсэн Дэлхийн анхны орон болж чадсан билээ.

Одоогоор ДЭМБ-ын дөрвөн лавлагаа төв: Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хот дахь Анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэн, АНУ-ын Атланта хот дахь Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, Австрали улсын Мельбурн хот дахь Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, Япон улсын Токио хот дахь Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнг тус тус түшиглэн ажилладаг юм.

Дэлгэрэнгүйг дараахи вэб-хуудаснуудаас үзнэ үү:
http://www.cnic.org.cn/eng/show.php?contentid=287;
http://www.cnic.org.cn/eng/show.php?contentid=176;