Баян Өлгий, Ховд, Говь Алтай аймгуудад томуугийн цартахлын үед хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
Аймгуудын ЭМГ, ЗДТГ, НЭ, өрхийн эмнэлгийн эмч мэргэжилтэнүүд болон ОБХ-ийн зарим албан хаагчидтай уулзаж хамтран ажиллалаа. Өрхийн эмнэлгүүд, НЭ-ийн тасаг, үзлэгийн кабинетүүд ТТӨ-ий мэдээг, цуглуулан, бүртгэн, мэдээлж байгаатай танилцаж, Эрүүл мэндийн сайдын 323 тоот тушаалын дагуу тандалтын бүртгэлийг хөтлөх, мэдээлэх, дүн шинжилгээ хийх талаар тайлбарлан, бүртгэлийн журналыг өрхийн эмнэлэг, тасаг, кабинетүүдэд өглөө. НЭ-ийн тасгуудад ТТӨ-ий улмаас хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст үзлэг хийж, оношлогоо, эмчилгээний талаар зөвлөлгөө өгөв. Аймгуудын НЭ, өрхийн эмнэлгийн эмч нарт “Томуугийн цар тахлын дэлхий дахины болон манай улсын өнөөгийн байдал, эмнэлгийн тусламж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр авах арга хэмжээний бодлого чиглэл, анхаарах асуудал”, “ЭМС-ын 323 тоот тушаалыг хэрэгжүүлэх нь“, “ Томуугийн цар тахлын H1N1 вирүсийн халдварын эмнэл зүй, эмчилгээний асуудал”, “Томуугийн халдварын үед сорьц авах хадгалах, тээвэрлэх горим ” зэрэг сэдвүүдээр лекц уншиж ярилцлага хийв.
ТТӨ-тэй 21 хүнээс сорьц цуглуулан авч томуугийн А хэвшинжийн вирүс, RSV илрүүлэх хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд 2 сорьцонд А хэвшинжийн вирүс эерэг тодорхойлогдов. Баян Өлгий аймгийн Өлгий TV телевиз, радио, Ховд аймгийн ЭКО телевиз, Говь Алтай аймгийн Миний нутаг телевизд томуугийн цар тахлын вирүсийн онцлог, тархалтыг хязгаарлах арга хэмжээ болон ард ирuэдийн эрүүл мэндээ хамгаалах талаар зөвлөмж өгч, ярилцлага хийв. Ховдын Зэрэг, Дарви сумдын эмнэлгээр орж ТТӨ-ий улмаас хэвтэн эмчлүүлэгчдийг үзэж, зөвлөлгөө өгөв.
Аймгуудын ЭМГ, НЭ-д ТТӨ-ий мэдээллийг шуурхай дамжуулах, томуугийн тархалтыг хязгаарлах , эмнэлзүйн тусламжийн талаар зөвлөмжийн бичгээр үлдээв.
Ховд аймгийн БОЭТ-ийн ерөнхий эмч н.Эрвээхэй, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Дунгаамаа нар багийн гүшүүдийн хамт
Говь Алтай аймгийн ЭМГ-ын дарга Д. Дорждагва, орлогч дарга Ц.Туяа нар багийн гишүүдийн хамт
Баян Өлгий ЭМГ-ын дарга А.Гулиза, тархвар судлаач Р.Болат нар багийн гүшүүдийн хамт
Баян Өлгий аймгийн ЭМГ, НЭ-ийн мэргэжилтнүүд сургалтын үеэр