Увс, Завхан аймагт томуугийн тандалтаар ажилласн товч мэдээ
Тухайн аймгуудын ЭМГ, ЗДТГ, НЭ, өрхийн эмнэлгийн холбогдох удирдагууд, эмч мэргэжилтэн нартай уулзан ЭМС-ын 323 тоот тушаалын дагуу хийж гүйцэтгэж байгаа ажил, томуугийн цартахлын үед ажиллах бэлэн байдлын төлөвлөгөөтэй танилцан томуугийн тандалтын мэдээ, мэдээллийн үйл ажиллагааг эхэлүүлсэн.
Аймгуудын томуугийн цартахлын үед ажиллах шуурхай бүлэгтэй уулзан бэлэн байдлыг хэрхэн ханган ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн.
ТТӨ-ний амбулаторид суурилсан тандалтын бүртгэлийг өрхийн эмнэлэг, ЭМГ-ын стастистикийн алба, НЭ-ийн амбулатори, стастистикийн тасагт, ТТӨ-ний эмнэлэгт суурилсан тандалтын бүртгэлийг ЭМГ-ын стастистикийн алба, НЭ-ийн стастистикийн тасагт тараан хэрхэн хөтлөх талаар заавар зөвлөмж өгсөн.
Халдвартын эмчийн үзлэгийг 12 хүнд хийн зөвлөгөө өглөө.
“Томуугийн харуулдан тандалтын өнөөгийн байдал”, “А(H1N1)v вирүсийн халдварын тархвар судлал”, “А(H1N1)v вирүсийн халдварын эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэлт”, “А(H1N1)v вирүсийн халдварын үед шинжлэгдэхүүн авах, хадгалах, тээвэрлэх горим” сэдвээр 3 цагийн сургалтыг нийт 143 эмч, эмнэлгийн ажилчдад заав.
Шинжлэгдэхүүн авах аргачлал, хадгалах, тээвэрлэх горимын талаар 17 хүнд гардан сургалтыг явуулсан.
Завхан, Увс аймгийн халдвартын тасгийн эмч, эмнэлгийн ажилчдад А(H1N1)v вирүсийн халдварын үеийн эмчилгээ оношлогоо, халдвар судлал, хамгаалах өмсгөл өмсөх тайлах дараалалын талаар ажлын байран дахь сургалтыг явуулсан.
Увс аймгийн орон нутгийн “САМА” телевизэд 40 минутын шууд нэвтрүүлэгт орон шинэ халдварын талаар ярилцлага өгсөн.
Хамар залгиурын арчдас аван хурдавчилсан аргаар хүрээг тодорхойлоход хүүхдийн тасагт хэвтсэн өвчтөн О.Н-д А хүрээ тодорхойлогдсон тул магадлалтай тохиолдол гэж үзэн тусгаарлах арга хэмжээг зохион байгуулан хүүхдийн тасагт халдвар хамгаалалыг хэрхэн хийх талаар заавар зөвлөмж өгөн голомтонд ажиллалаа.
Увс аймгийн ЭМГ-ын дарга Д.Доржготов, тархвар судлаач Г.Алтанцоо
Увс аймагт лабораторийн сургалт хийж байна
Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Дорждондов, Нэгдсэн эмнэлгийн дарга Жавзмаа, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Оргил, ЭМГ-ын тархвар судлаач Дашдаваа
Завхан аймгийн шуурхай бүлэгтэй уулзаж байгаа нь