Томуугийн үндэсний төв

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт Томуугийн харуулдан тандалт хэрэгжүүлж буй тухай

2009 оны эхний 10 сарын байдлаар томуу, томуу төст өвчин Архангай аймгийн өрхийн эмнэлгүүдэд амбулаторийн нийт үзлэгийн 16,8%-ийг эзэлж байсан бол сүүлийн 2 долоо хоногт 62,7% хүртэл нэмэгдсэн ба Баянхонгор аймгийн өрхийн эмнэлгүүдэд томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 21,3%-ийг, Өвөрхангай аймагт амбулаторийн нийт үзлэгийг 5,08%-ийг, Хархорин суманд томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 16,5%-ийг тус тус эзэлж байв.
Хийж гүйцэтгэсэн ажил:
  1. “Томуугийн тандалтыг эрчимжүүлэх тухай” эрүүл мэндийн сайдын 2009 оны 323 тоот тушаалын заалтын дагуу амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын III зэрэглэлийн нэгжийг Архангай аймгийн Эрүүл Мэндийн Газрын даргын 2009 оны 10 сарын 28-ны өдрийн 78 тоот тушаалаар, эмнэлэгт суурилсан томуугийн харуулдан тандалтын нэгжийг 2009 оны 10 сарын 28-ны өдрийн 77 тоот тушаалаар, амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын III зэрэглэлийн нэгжийг Баянхонгор аймгийн Эрүүл Мэндийн Газрын даргын 2009 оны 11 сарын 2-ны өдрийн 92 тоот тушаалаар, эмнэлэгт суурилсан томуугийн харуулдан тандалтын нэгжийг 2009 оны 11 сарын 2-ны өдрийн 93 тоот тушаалаар, Хархорин суманд харуулдан тандалтын нэгжийг ЭМГ-ын даргын 2009 оны 11 сарын 4-ний өдрийн 81 тоот тушаалаар, Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн захирлын 2009 оны 11 сарын 4-ний өдрийн 203 тоот тушаалаар эмнэлэгт суурилсан тандалтын нэгжийг тус тус байгууллаа.

    Зураг 1. Архангай аймгийн Засаг даргын орлогч Г.Чулуунбаатар, Эрүүл мэндийн газрын дарга Д.Давгасүмбэрэл, халдвар судлагч их эмч Н.Баасан нар төслийн багийнхантай
     
  2. Архангай аймгийн төвийн “Ар-Энхжин”, “Ар-Мөнгөн чагнуур”, “Ар-Мөнхжин”, “Ар-Рашаант”, “Ар-Манал”, Баянхонгор аймгийн “Оточ-Мандал”, “Супрессор”, “Энхбүрд”, “ЭБСУ”, “Наранмандмал”, “Оточ-Номгон” , Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Энэрэлт-Хархорин”, “Энэрэлт-Ач” өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, харуулдан тандалтын цэгийн эмч ажилтнуудад эрүүл мэндийн сайдын 2009 оны 323 тоот тушаалыг хэрэгжүүлэх талаар зөвлөмж өгч, амбулаторид суурилсан харуулдан тандалтын бүртгэл хийх заавар, томуугийн сорьц авах, хадгалах, тээвэрлэх журам, томуу өвчний үүсгэгч, халдвар судлал, эмнэлзүй, эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэлт, томуугийн цартахлын А(H1N10 вирусийн халдварын үед илрэх шинж тэмдэг, авах арга хэмжээний талаар 194 хүнд сургалт зохион байгууллаа.  
  3. Тандалтын цэгүүдийн мэдээллийн санг байгуулах зорилгоор өрхийн эмнэлгүүдээс томуугийн харуулдан тандалтын цэгүүдийн 125 эмч ажилтны судалгааг 13 асуумжаар гаргаж, өрхийн ахлагчаар баталгаажуулан электрон болон цаасаар хэлбэрээр авсан. 
  4. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа болон хүүхэд, дотор, халдварт, лаборатори, амбулатори, статистикийн 16 тасгийн үйл ажиллагаатай танилцан томуугийн харуулдан тандалтын цэгүүдийн 202 эмч ажилтны судалгааг 13 асуумжаар гаргаж, нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр баталгаажуулан электрон болон цаасаар хэлбэрээр авсан. 
  5. Иргэдэд зориулсан 2 төрлийн нийт 350 гаруй ширхэг зөвлөмжийг хүлээлгэн өглөө.  
  6. Томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй өвчтнүүдээс нийт 97 сорьц авч хурдавчилсан оношлуурын аргаар шинжилгээ тавихад 1 сорьцонд Respiratory syncytial virus илэрсэн, 10 сорьцонд томуугийн А хэвшинжийн вирүс илэрсэн нь дээрх аймаг, орон нутагт томуугийн А вирүсийн халдварын дэгдэлт байгааг харуулж байна. Дээрх 97 сорьцийг Томуугийн Үндэсний Төврүү илгээсэн.  
  7. Томуугийн хурдавчилсан шинжилгээний аргад 7 эмч, 10 лаборантыг сургаж, 103 хүнд шинжилгээ хийх 2 нэр төрлийн оношлуур болон хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийх зааварчилгаа, 83 хуруу шил бүхий вирүс тээвэрлэх орчин, арчдас авах ариун бамбар 276 ширхэгийг хүлээлгэн өгсөн байна.  
  8. Өвөрхангай аймгийн “Энх-хүрд”, “Нарны дөш”, “Уян сэтгэл”, “Түшиг дөлгөөн” өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, амбулаторид суурилсан харуулдан тандалтын цэгийн мэдээ өгсөн бүртгэлийг шалгаж, илэрсэн дутагдалийг арилгуулах арга хэмжээ авсан.

    Зураг 2. Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Эрүүл Мэндийн Газрын дарга Ц.Анхтуяа нар төслийн багийнхантай
     
  9. Цаашид авч хэрэгжүүлэх томуугийн харуулдан цэгийн хийж гүйцэтгэх ажлын талаарх арга зүйн 7 заалт зөвлөмжийг хүлээлгэн өгсөн.