Томуугийн үндэсний төв

ХӨСҮТ-ийн цартахлын штаб аудио хуралдаан зохион байгуулж эхэллээ

Түүнчлэн Өмнөговь, Өвөрхангай, Ховд, Сүхбаатар, Төв, Архангай аймгийн цар тахлын ажлын хэсэгтэй (ЭМГ-ын дарга, орлогч, халвар судлаач, нэгдсэн эмнэлгийн дарга, сэхээний тасаг болон халдвартын тасгийн эрлэгч, эмч нар, мэргэжлийн хяналтын болон ЗДТГ-ын халдварт өвчний асуудал хариуцсан түшмэл гм) ХӨСҮТ-ийн цартахлын штаб, мэргэжлийн багууд, зөвлөхүүд оролцсон аудио хуралдаан зохион байгуулсан нь амжилттай болж оролцогчдын талархалыг хүлээсэнд бид баяртай байна.
 
Аудио хуралдааныг Skype messenger ашиглан явуулж байгаа бөгөөд энэ нь одоогоор мэдээллийн технологийн салбарт дуу, дүрсийг хамгийн сайн дамжуулдаг интернет хуралдаан зохион байгуулж болдог үнэгүй програм юм.
 
Хуралдааны явцад мэдээлэл (файл) солилцох, хуралдааны явцыг бичиж авч хадгалах, протокол хөтлөх зэрэг боломжуудыг одоогоор ашиглаж байгаа бөгөөд цаашид орон нутгийн мэргэжилтнүүдэд цартахлын үеийн нөхцөл байдалд тохирсон мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө, зөвлөмжийг цаг алдахгүй өгөхөд чиглэсэн алсын зайн сургалт явуулах бэлтгэл ажлыг хийж байна.
 
Та бүхний цартахалтай тэмцэх ажилд хувь нэмрээ оруулах бүхий л санал, санаачлагыг талархан хүлээн авч хамтран ажиллахдаа баяртай байх болно. ХӨСҮТ-ийн цартахлын штаб: 451186, 99089735 утсаар холбоо барихыг урьж байна.
 
Сайн үйлс дэлгэрэх болтугай