Ажлын хэсэг хуралдав
Уг хуралдаанд Засгийн газрын гишүүн, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Улаанбаатар хотын эдийн засгийн болон эрүүл мэндийн эмзэг бүлгийнхэнд дархлаажуулалтыг нь дэмжих витаминжуулалт хийх, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Улаанбаатар хотын 5 эмнэлэгт томуугийн хүндэрсэн тохиолдлыг эмчлэх 255 ор шинээр дэлгэх, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр улс орон даяар 14 хоногийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үндэслэл тооцоог танилцуулж, ажлын хэсэг уг асуудлуудыг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ