УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ТОГТООЛ ( 2009 оны 10 дугаар сарын 13, Дугаар 05)
Нэг. Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн:
Шуурхай бүлгийн дарга С.Ламбаа | Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын орлогч дарга |
Нарийн бичгийн дарга Х.Батбилэг | Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, комиссар |
Гишүүд: | |
Д.Баттөр | Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Улсын онцгой комиссын гишүүн |
Б.Мишигжав | Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга, Улсын онцгой комиссын гишүүн |
Д.Цэвээнжав | Гаалийн ерөнхий газрын дарга, Улсын онцгой комиссын гишүүн |
Д.Цогтбаатар | Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга |
А.Ганбат | Зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүн дэд дарга, ерөнхий зориулалтын цэргийн командлагч, хошууч генерал |
М.Энх-Амгалан | Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа |
Я.Содбаатар | Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга |
Н.Наранжамц | Хил хамгаалах ерөнхий газрын штабын орлогч дарга, хурандаа |
Д.Нямхүү | Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал |
Д.Отгонбаатар | Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал |
Н.Болдбаатар | "Чингэс хаан" олон улсын нисэх буудлын дарга |
Хоёр. Томуугийн А(H1N1)v вирүсийн халдвар илэрсэнтэй холбогдуулан халдвар тархах эрсдлээс хамгаалах ажлыг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу зохион байгуулж, шуурхай бүлгийн гишүүдийг тодорхой үүрэг, чиглэл, удирдлагаар хангаж ажиллахыг шуурхай бүлгийн дарга, Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын орлогч дарга С.Ламбаад даалгасугай.
Гурав. Улсын онцгой комиссын тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж, ард иргэдийг өвчний халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай мэдээллийг тухай бүр нь Улсын онцгой комисст өгч байхыг комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амарт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД,
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН
ДАРГА М.ЭНХБОЛД
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ОРЛОГЧ ДАРГА,
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА
ТЭРГҮҮН КОМИССАР Ц.АМГАЛАНБАЯР