ТҮТ-ийн Вирүс судлалын лабораторид хийгдэж буй шинжилгээнүүд ДЭМБ-аар найдвартай баталгаажсан болно
Энэ гадаад хяналтын үнэлгээг ДЭМБ БНХАУ-ын Хон Конгийн Эрүүл мэндийн албаны Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Вирүс судлалын лабораторид хариуцуулсан бөгөөд улирал бүр кодолсон 10 сорьцыг оролцогч лабораториудадаа илгээж 14 хоногийн дотор хариуг буцааж авдаг юм.
Монгол улсын ЭМЯ-ны харъяа ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лаборатори нь ДЭМБ-д Монгол улсын ТҮТ-ийн үүргийг хүлээдэг бөгөөд дээрх хяналт үнэлгээнд 2007 оноос хамрагдаж, сүүлийн 4 удаагийн сорилд100%-ийн амжилттай шалгагдсан болно.
WHO EQAP-ийн 6 дахь удаагийн гадаад хяналтын тайлан, Монголын ТҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн гүйцэтгэл-тэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл цэнхэр өнгөөр ялгасан хаяг бүхий линкээр холбогдоно уу? Энэ үр дүнд үндэслэн ДЭМБ Монгол улсын ТҮТ-ийг томуугийн А вирүсийн дэд хэвшинжийг ПГУ-ын шинжилгээгээр ялган тодорхойлж чадах лабораториудын жагсаалтанд 2009 оны 5 сард бүртэгсэн билээ (Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.who.int/csr/disease вэб хуудаснаас харна уу).