Томуугийн цартахлын А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдварын тухай мэдээлэл
4. Аймаг, нийслэлийн ЭМГ, клиникийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, төвүүдийн удирдах ажилтнуудын хурлыг хийж эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах талаар үүрэг даалгавар өгсөн.
5.Уг халдварын талаар аймаг нийслэлийн ЭМГ-т зөвлөмж, албан тоот хүргүүлсэн.
Хоёр. Тандалт, эмнэлгийн судалгааны талаар
1.Өвчтнүүдийг ХӨСҮТ-д хэвтүүлэн вирүсийн эсрэг тамифлю эмээр эмчилж байна.Өвчтнүүдийн биеийн байдал сайжирч 2 өвчтөн эдгэрэн эмнэлгээс гарсан.
2.Халдварын голомтонд халдвар эсэргүүцэх баг ажиллан 1900 гаруй сургуулийн хдэд үзлэг, тандалт хийж Томуу, төст өвчтэй 148 хоолойн ангинтай 48, нүдний үрэвсэлтэй 1 хүүхдийг гэрт нь өрхийн эмчийн хяналтад оруулсан.
3. ХӨСҮТөвд 455388 тоот утсыг 24 цагаар ажиллуулан хүн амд зөвлөлгөө өгч байна. Өрхийн эмнэлгийг уртасгасан цагаар /22 хүртэл/ ажиллуулж байна.
6. Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ирцийн тандалт хийж байна.
Гурав. Цаашид авах арга хэмжээ
1.Хүүхдийн байгууллага сургууль, цэцэрлэгт ирцийн тандалт хийж, томуугийн сэжигтэй хүүхдийг гэрээр нь байлгах, гар угаах нөхцөл боломжийг сайжруулах, нягтралыг багасгах,агааржуулах,ариутгал, халдваргүйтгэлийг байнга хийх, халуун хоол, ундаар үйлчлэх
2. Улс, хувийн хэвшлийн албан байгууллагууд ажил, хөдөлмөрөө хэвийн явуулах нөхцлийг хангах бизнес төлөвлөгөө гарган албан хаагчид, ажилчдаа витаминжуулах, чийрэгжүүлэх арга хэмжээ авах,томуугаас сэргийлэх энгийн аргуудын талаар зөвлөмж, санамж өгөх, байрлуулах;
3. Албан байгуулага, хүнс, худалдаа, тээвэр үйлчилгээний байгууллагууд агааржуулалт, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийх; хэрэгжилтэд хяналт тавих;
4.Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг аль болохоор зохион байгуулахгүй байх, Ялангуяа компьютер тоглоомын газрын үйл ажиллагаанд цагийн хязгаарлалт хийх;