Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн хурал боллоо
Нэг: Нийслэл, аймаг, сум дүүргийн Засаг дарга нарт хандаж албан даалгавар гаргахаар шийдвэрлэж, тухайн орон нутагтаа томуугийн А(H1N1)v цартахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах шуурхай бүлэгийг орон нутагтаа зохион байгуулахыг үүрэг болгох,Хоёр: Аж ахуйн нэгж, албан байгууллагын удирдлагууд, нийт иргэдэд хандаж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг дор бүрнээ зохион байгуулах, урьдчилэн сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
Гурав: Нийтийн үзвэр үйлчилгээний газруудын удирдлагуудад хандаж, үзвэрийн тоог цөөрүүлж, хоорондын цагийг уртасгаж, заал танхимуудад байнга ариутгал халдваргүйжүүлэлт хийж байх гэх мэт үүргийг өгөхөөр боллоо.
Энэ удаагийн шуурхай бүлгийн хуралдаанаас нийтийг хамарсан ямар нэгэн хорио цээр тогтоох шаардлагагүй, харин урьдчилан сэргийлэх талаар идэвхитэй ажил зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах нэмэлт арга хэмжээ, хөрөнгө санхүүгийн асуудлыг маргааш болох Улсын Онцгой комиссын хуралдаанд танилцуулахаар болов.