Иргэдэд зөвлөгөө өгөх 24 цагийн утас ажиллаж эхэллээ
2009 оны 10 сарын 13-15-ны өдрүүдэд нийт 241 иргэн холбогдож утсаар зөвлөгөө авсан байна.
Утсаар холбогдож байгаа иргэдээс томуугийн цартахлын А(H1N1)v вирүсийн халдварын үед ямар шинж тэмдэг илэрдэг, илэрсэн үед ямар арга хэмжээ авах, хаана хандах, улирлын томуугаас шинэ вирүсийн халдварыг яаж ялгах, шинжилгээ хаана өгөх гэрээр ямар эмчилгээ хийх, олон хоног халуурлаа, эм уугаад халуун буурахгүй, ханиасан, хоолой өвдсөн халдвар авахаас яаж урьдчилан сэргийлэх талаар ихэвчлэн асууж зөвлөгөө авсан байна.