Томуугийн цартахлын А(H1N1)v вирүсийн халдвараас сэргийлэх зөвлөмж
Халдварлах зам
- агаар дусал
- ахуй хавьтал / бохир гар/
Шинж тэмдэг илэрвэл хаана хандах вэ?
Харъяа дүүргийн өрхийн эмнэлэгтээ болон ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд хандана уу
Хаанаас зөвлөгөө авах вэ?
ХӨСҮТ-ийн Тандалтын үндэсний нэгж /EWAR/ 455388, амьсгалын замын халдварын тасаг 454921 дугаарын утсаар зөвлөгөө авч болно.
Яаж урьдчилан сэргийлэх вэ?
- амны хаалт хэрэглэх
- гараа бохирдсон үед болон хоол идэхийн өмнө савантай бүлээн усаар угаах
- бохир гараа ам хамартаа хүргэхгүй байх
- ханиаж найтаахдаа ам хамраа дарж, нэг удаагийн алчуур сальфетка хэрэглэж, хогийн саванд хаях.
- гэр орон, ажил, сургууль ангидаа чийгтэй цэвэрлэгээ хийх
- агааржуулалтыг 2 цаг тутам хийж байх
- тэжээллэг , илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх
- шингэн зүйлийг их хэмжээгээр уух /хярам, байхуу, халуун аарц, чацаргана, аньсны шүүс буцалгаж уух
- аль болох олон нийтийн газар, хөл хөдөлгөөн ихтэй газраар явахаас зайлсхийх