Тандалтын мэдээ - 2009 оны 24 дахь 7 хоног ( 6 сарын 7-13 хүртэл)
Эмнэлэгт суурилсан тандалтын 16 цэгээс ирсэн мэдээгээр эмнэлэгт хэвтсэн 4282 өвчтөний 124 (2.9%) нь уушгины үрэвсэлтэй гэж оношлогдон өмнөх 7 хоногоос 8 тохиолдлоор багассан байна. Уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд (Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг) 115,147 хүн амбулаториор үйлчлүүлсний 2,778 буюу 2.4% нь ТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх 7 хоногоос 0.5%-иар буурч, өнгөрсөн оны мөн үеээс 0.7%-иар өссөн байна
21 аймгийн мэдээнд дүгнэлт хийхэд амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 2.8%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 0,8%-иар багасаж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.6%-иар өссөн байна.