Томуугийн үндэсний төв

Аймаг, нийслэлд “Томуугийн цартахлын бэлэн байдлыг үнэлсэн үнэлгээ”-ний тайлангийн хурал боллоо

Томуугийн цартахлын бэлэн байдлыг үнэлэх үнэлгээний дүнг ХӨСҮТ-ийн, зөвлөх тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Н. Дондог, тандалтын үндэсний нэгжийн дарга, анагаах ухааны доктор Ч. Мөнхцэцэг, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Л. Дашцэрэн, тархвар судлаач их эмч Д. Наранзул, төслийн эрүүл мэндийн салбарын ажилтан Ө. Мөнхчулуун нэгтгэж, зөвлөхөөр ХӨСҮТ-ийн зөвлөх, академич П. Нямдаваа, Улсын Мал Эмнэлгийн Ариун Цэврийн Төв Лаборатори (УМЭАЦТЛ)-ын эрхлэгч академич Р. Содномдаржаа нар ажилласан байна. 
 
Тайлангийн хуралд “Томуугийн цартахлын бэлэн байдлыг орон нутагт үнэлсэн үнэлгээний нэгдсэн дүн, зөвлөмжийг Д. Наранзул /ХӨСҮТ/ танилцуулж зөвлөмжийн төсөлд санал солилцон үнэлгээний дүнгийн тайлангийн номны агуулгын талаар ярилцав.
 
Хурлын төгсгөлд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Шувууны томуу, хүний томуугийн цартахалтай тэмцэх чадавхийг сайжруулах” төслөөс ХӨСҮТ-ийн Тандалтын Үндэсний Нэгжийн чадавхийг сайжруулах зорилгоор олгож байгаа техник хэрэгсэл, ажлын байрны тоног төхөөрөмжийг төслийн зохицуулагч Т. Бадрал, төслийн удирдах хорооны гишүүн улсын мал эмнэлгийн газрын дарга Д. Оргил нар хүлээлгэн өглөө.