Томуугийн үндэсний төв

“Томуугийн цартахлын бэлэн байдал хариу арга хэмжээний шинэчилсэн гарын авлагын төсөл”сэдэвт семинар

 
2009-04-02-03.jpg
Манай улсаас ЭМЯ-ны Халдварт өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д. Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ц. Сэлэнгэ нар төлөөлөгчөөр, Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол улсад хэрэгжиж байгаа “Шувууны томуу, хүний томуугийн цартахалтай тэмцэх чадавхыг сайжруулах төсөл”-ийн санхүүжилтээр УМЭАЦТЛ-ийн эрхлэгч Р. Содномдаржаа, ОБЕГ-ын гамшгийн бодлого зохицуулалт, хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Батчулуун, ХӨСҮТ-ийн Тандалтын Үндэсний нэгжийн тархвар судлаач их эмч Л. Дашцэрэн, төслийн ажилтан Ө.Мөнхчулуун ажиглагчаар, мөн ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын зөвлөх Луо Дапенг, ажилтан Л. Өлзий- Орших нар оролцсон. 
Семинар хөтөлбөрийн дагуу явагдаж, илтгэл, ханын илтгэлүүдийг хэлэлцсэн. Оролцогсод бүлэгт хуваагдан ажиллаж, “Томуугийн цартахлын бэлэн байдал хариу арга хэмжээний шинэчилсэн гарын авлагын төсөлд санал өглөө. 
Семинарыг зохион байгууллагсад, оролцогсод семинарын үйл ажиллагааг дараах байдлаар дүгнэж, зөвлөмж гаргалаа. 
Дүгнэлт: 
  • Ихэнхи улс орон төлөвлөгөөтэй, Бэлэн байдлын үзүүлэх сургууль хийсэн байна.
  • Цартахлын үед авах арга хэмжээг онцгой байдлын менежментэд Оруулах нь зүйтэй гэж үзэж байна.
  • Цартахлын бэлэн байдлыг хангахад олон нийтийн оролцоог сайжруулах нь чухал.
  • Вирүсийн эсрэг эм бэлдмэлийн нөөц тун хангалтгүй байна. 
 
Зөвлөмж: 
  • ДЭМБ-аас шинэчлэн боловсруулсан гарын авлагыг үндэслэн улс бүр төлөвлөгөөгөө 2010 оны 7 сард багтаан шинэчлэх
  • Цартахлын гамшиг, бэлэн байдлыг хангахын зорилго, ач холбогдлын талаар төр засгийн удирдлага, шийдвэр гаргах түвшний ойлголтыг сайжруулах
  • “Цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-нд шуурхай хязгаарлалтын төлөвлөлтийг нэгтгэх.
  •  Шуурхай хязгаарлалтын үеийн арга хэмжээнд салбар хоорондын оролцоог хангахаар тусгах
  • Томуугийн тандалтын тогтолцоог боловсронгуй болгох арга хэмжээг цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөлтөнд тусган хэрэгжүүлэх