Томуугийн үндэсний төв

Өвөрхангай аймагт томилолтоор ажилласан тухай

ХӨСҮТ-ийн захирал анагаах ухааны доктор Д.Нямхүү, төслийн хяналтын менежер, анагаах ухааны доктор Л.Энхбаатар нарыг 2009 оны 03-р сарын 7-ны өдөр аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн хүлээн авч уулзлаа. Нөхөрсөг ярилцлагын үед төслийн хяналтын менежер, анагаах ухааны доктор Л.Энхбаатар “Монгол-АНУ-ын томуугийн тандалтын сүлжээг байгуулан хөгжүүлэх ”төслийн тухай болон Өвөрхангай аймаг дахь харуулдан тандалтын цэгүүдийн ажиллагааны талаар танилцуулав. Мөн томуугийн үндэсний дөрөвдүгээр зөвлөлгөөний үед гаргасан ТЦББ-ийн төлөвлөгөөний дүнг танилцуулж, болзошгүй цар тахлын талаар мэдээлэл өгөв. Томуугийн цар тахалд тус аймаг бэлтгэхэд ТЦББ-ын төлөвлөгөө ямар чухал болохыг онцлон ярилаа. ХӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Д.Нямхүү манайд тохиолдсон АЦХаХ өвчний талаар болон болзошгүй цар тахлын улс орны эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд үзүүлж болох хор уршгийг анхааруулав. Уулзалтанд ЭМГ-ын дарга Ц.Анхтуяа, аймгийн ЭМГ-ын тархвар судлаач Б.Наранцэцэг нар байлцав. Мөн өдрөө Өвөрхангай аймгийн томуугийн харуулдан тандалтын цэгүүд болох М.Үүрцайх ахлагчтай “Уян сэтгэл”, Б.Чулуунцэцэг ахлагчтай “Нарны дөш”, Ж.Бунджав ахлагчтай ”Энхийн хүрд”, Ё.Оюунцэцэг ахлагчтай “Түшиг дөлгөөн” өрхийн эмнэлгүүдийн ажилтай танилцаж, “Томуугийн ХТЦ-ийн үнэлгээ”-г хийв. Мөн аймгийн онцгой байдлын хэлтсийн дарга, дээд ахмад Т.Энхбаатартай уулзаж ТЦББ-ийн төлөвлөгөөний биелэлттэй танилцлаа. Удаахь өдөр БОЭТ-ийн дүн бүртгэлийн тасаг, хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцан үнэлгээ хийж БОЭТ-ийн сургалтын өрөөнд нэгдсэн хурал хийлээ. Хурал дээр төслийн хяналтын менежер анагаах ухаан доктор Л.Энхбаатар төслийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч төсөл www.flu.mn вэб сайттай болсныг нийт эмч ажилчдад танилцуулан ХӨСҮТ-ийн захирал анагаах ухааны доктор Д.Нямхүү ХТЦ-дэд ажилласан сэтгэгдлээ хуваалцаж төслийн 2007/2008 оны тайлан, “Халдварт Өвчин Судлалын Монголын сэтгүүл”-ийн сүүлийн дугаарыг гардууллаа. Өвөрхангайд ажилласан тухай болон www.flu.mn вэб сайтын тухай ХӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Д.Нямхүү ХӨСҮТ-ийн 3-р сарын 9-ны өглөөний сонсгол дээр товч танилцууллаа.

Зураг 1
Зураг 1. Аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэнтэй хийсэн уулзалт. Баруун гараас: Аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн, ХӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Д.Нямхүү, ЭМГ-ын дарга Ц.Анхтуяа, аймгийн ЭМГ-ын тархвар судлаач Б.Наранцэцэг.

 

Зураг 2
Зураг 2. Өвөрхангай аймгийн ОБХ-ийн дарга, дээд ахмад Т.Энхбаатар, төслийн хяналтын менежер, анагаах ухааны доктор Л.Энхбаатар.

 

Зураг 3
Зураг 3. М.Үүрцайх ахлагчтай “Уян сэтгэл” өрхийн эмнэлэг дээр, Баруун гараас: аймгийн ЭМГ-ын тархвар судлаач Б.Наранцэцэг, “Уян сэтгэл” өрхийн эмнэлгийн ахлагч М.Үүрцайх, ХӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Д.Нямхүү, их эмч Шийлэгцэрэн .

 

Зураг 4
Зураг 4. Б.Чулуунцэцэг ахлагчтай “Нарны дөш ”өрхийн эмнэлэг дээр, ХӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Д.Нямхүү, өрхийн ахлагч Б.Чулуунцэцэг, бага эмч, сувилагчийн хамт.

 

Зураг 5
Зураг 5. Ж.Бунджав ахлагчтай ”Энхийн хүрд” өрхийн эмнэлэгийн хамт олон ХӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Д.Нямхүүгийн хамт.

 

Зураг 6
Зураг 6. Ё.Оюунцэцэг ахлагчтай “Түшиг дөлгөөн” өрхийн эмнэлэг дээр, Баруун гараас: ЭМГ-ын тархвар судлаач Б.Наранцэцэг, их эмч Н.Цэрэнсамбуу, их эмч Б.Өлзийбаяр, ахлагч Ё.Оюунцэцэг, ХӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Д.Нямхүү, сувилагч Б.Бэхцэцэг.

 

Зураг 7
Зураг 7. ХӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Д.Нямхүү, БОЭТ-ийн дүн бүртгэлийн тасгийн олны хамт .

 

Зураг 8
Зураг 8. ХӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Д.Нямхүү, БОЭТ-ийн хүүхдийн тасагт, их эмч Долгорням, ЭМГ-ын тархвар судлаач Б.Наранцэцэг нарын хамт.

 

Зураг 9
Зураг 9. БОЭТ-ийн хурлын танхимд болсон тайлангийн хурлын үеэр.

 

Зураг 10
Зураг 10. ХӨСҮТ-ийн өглөөний сонсгол дээр ХӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Д.Нямхүү Өвөрхангайд ажилласан тухай болон www.flu.mn вэб сайтын тухай нийт эмч, ажилчдад танилцуулав.