Шороон үхэр жилийн анхны томилолт Ховд аймагт боллоо
Томилолтын эхний өдөр ЭМГ-ийн дарга Б.Жамсран, нэгдсэн эмнэлгийн дарга П.Эрвээхэй, ЭМГ-ын тархвар судлаач С.Бат-өлзий нар хүлээн авч уулзав. Удаахь өдөр аймгийн засаг дарга Г.Нямдаваа, нийгмийн бодлогийн дарга Б.Нарандорж, нийгмийн бодлогийн эрүүл мэнд хариуцсан түшмэл С.Дорж, аймгийн ЭМГ-ын тархвар судлаач С.Бат-өлзий нар төслийн багийнхныг хүлээн авч төслийн үйл ажиллагааны одоогийн байдал, Ховд аймаг дахь харуулдан тандалтын цэгүүдийн үйл ажиллагаа, ТЦББ байдлын төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцов. Уулзалт ажил хэрэгч уур амьсгалд болж өнгөрөв. Мөн өдрөө Ховд аймаг дахь “Томуугийн тандалтын сүлжээг байгуулан хөгжүүлэх төсөл”-ийн нэгжүүд болох С.Нина ахлагчтай “Баатархайрхан”, З.Цоож ахлагчтай “Рашаант”, Д.Уртнасан ахлагчтай “Буянт”, М.Оюунчимэг ахлагчтай ”Бугат”, Ц.Эрдэнэбилэг ахлагчтай ”Жаргалант” өрхийн харуулдан тандалтын цэгүүд, М.Дунгаамаа ахлагчтай Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн харуулдан тандалтын цэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмнэлэгт суурилсан тандалтын багийнхан эмчилгээ эрхэлсэн орлогч дарга М.Дунгаамаа, хүүхдийн зөвлөх эмч Д.Бямбаа, хүүхдийн тасгийн эрхлэгч А.Энх-амаглан, БОЭТ-ийн дүн бүртгэгч Х.Болормаа, халдвар судлагч Ш.Каделхан нартай ажиллав. Шороон үхэр жилийн анхны томилолт амжилттай болж өнгөрлөө.
Зураг 1. Аймгийн засаг дарга Г.Нямдаваагийн өрөөнд Баруун гараас: ЭМШУИС-ийн Халдвартын тэнхимийн багш, анагаах ухааны доктор О.Баатархүү, Аймгийн засаг дарга Г.Нямдаваа, ЭМГ-ийн дарга Б.Жамсран, нийгмийн бодлогийн эрүүл мэнд хариуцсан түшмэл С.Дорж, ЭМГ-ын тархвар судлаач С.Бат-өлзий нар.
Зураг 2. Аймгийн нийгмийн бодлогийн дарга Б.Нарандоржын өрөөнд Баруун гараас: ЭМГ-ийн дарга Б.Жамсран, нийгмийн бодлогийн эрүүл мэнд хариуцсан түшмэл С.Дорж, Аймгийн нийгмийн бодлогийн дарга Б.Нарандорж, Халдвартын тэнхимийн багш, анагаах ухааны доктор О.Баатархүү, ЭМГ-ын тархвар судлаач С.Бат-өлзий нар.
Зураг 3. ЭМГ-ийн дарга Б.Жамсрангийн өрөөнд Баруун гараас: ЭМГ-ийн дархлаажуулалт хариуцсан бага эмч Амаглан, ЭМГ-ын тархвар судлаач С.Бат-өлзий, төслийн хяналтын менежер, анагаах ухааны доктор Л.Энхбаатар, БОЭТ- ийн ЭМГ-ийн дарга Б.Жамсран.
Зураг 4. С.Нина ахлагчтай “Баатархайрхан” өрхийн эмнэлгийн хамт олон ЭМШУИС-ийн Халдвартын тэнхимийн багш, анагаах ухааны доктор О.Баатархүү, ЭМГ-ын тархвар судлаач С.Бат-өлзий нарын хамт.
Зураг 5. З.Цоож ахлагчтай “Рашаант” өрхийн эмнэлэг дээр Баруун гараас: Өрхийн ахлагч З.Цоож ЭМШУИС-ийн Халдвартын тэнхимийн багш, анагаах ухааны доктор О.Баатархүү, бага эмч Шотой, ЭМГ-ын тархвар судлаач С.Бат-өлзий.
Зураг 6. ЭМШУИС-ийн Халдвартын тэнхимийн багш, анагаах ухааны доктор О.Баатархүү “Бугат” өрхийн эмнэлэг дээр, Зураг дээр, их эмч Цагаач, бага эмч Гэрэлчимэг нар.
Зураг 7. ЭМГ-ын тархвар судлаач С.Бат-өлзий “Буянт” өрхийн эмнэлэг дээр.
Зураг 8. “Жаргалант” өрхийн эмнэлэгийн хамт олон.
Зураг 9. Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмнэлэгт суурилсан тандалтын багийнхан Урд эгнээнд баруун гараас: ЭМШУИС-ийн Халдвартын тэнхимийн багш, анагаах ухааны доктор О.Баатархүү, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга М.Дунгаамаа, ЭМГ-ын тархвар судлаач С.Бат-өлзий, арын эгнээнд баруун гараас: халдвар судлагч Ш.Каделхан, БОЭТ-ийн дүн бүртгэгч Х.Болормаа хүүхдийн зөвлөх эмч Д.Бямбаа, хүүхдийн тасгийн эрхлэгч А.Энх-амгалан нар.