Томуугийн үндэсний төв

Төслийн багийнхан Дорноговь аймагт ажиллав

Томилолтын хугацаанд “Агатова”, “Гоёо мэнд”, “Мишээлт мана”, Төмөр замын өрх, аймгийн нэгдсэн эмнэлгийн харуулдан тандалтын цэгүүдийн ажлыг шалган зааварлаж 2008 оны ажлыг дүгнэв. Ажиллах хугацаанд ЭМГ-ын дарга Г.Энхцэцэг, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Нямгэрэл, хүүхдийн тасгийн эрхлэгч Г.Одсүрэн, дүн бүртгэлийн тасгийн эрхлэгч Б.Энхцэцэг, аймгийн ЭМГ-ын ажилтан Ч.Туул нартай хамтран ажиллаа. Дорноговь аймгийн Томуугийн тандалтын цэгүүдийн 2008 оны ажлыг дүгнэх тайлангийн хурал 2009 оны 02-р сарын 6-нд ЭМГ-ын дарга Г.Энхцэцэгийн өрөөнд боллоо.
Төслийн багийнхан Томуугийн үндэсний дөрөвдүгээр зөвлөлгөөний үед хийсэн ТЦББ-ын үнэлгээний урьдчилсан дүнг аймгийн засаг дарга П.Ганхуягт танилцуулж ТЦББ-ын төлөвлөгөөний ач холбогдол түүнийг хийх арга замын талаар ярилцан, санал сэтгэгдлээ солилцлоо.

 

2009-02-24-01.jpg
Зураг 1. Аймгийн засаг дарга П.Ганхуяг тандалтын багийнхнийг хүлээн авч уулзав. Баруун гараас: Төслийн хяналтын менежер, анагаах ухааны доктор Л.Энхбаатар, ЭМГ-ын дарга Г.Энхцэцэг, аймгийн засаг дарга П.Ганхуяг, ХӨСҮТ-ийн зөвлөх, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, анагаах ухааны доктор, Н.Цэнд, ХӨСҮТ-ийн амьсгалын замын вирүс судлалын лабораторын эрхлэгч, анагаах ухааны доктор Б.Дармаа, аймгийн тамгийн газрын эрүүл мэнд хариуцсан түшмэл Ж.Цэцэгмаа нар.

 

2009-02-24-02.jpg
Зураг 2. Төмөр замын өрхийн эмнэлэгт: Баруун гараас, ХӨСҮТ-ийн амьсгалын замын вирүс судлалын лабораторын эрхлэгч, анагаах ухааны доктор Б.Дармаа, ХӨСҮТ-ийн зөвлөх, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, анагаах ухааны доктор, Н.Цэнд, өрхийн ахлагч Л.Баасанхүү.

 

2009-02-24-03.jpg
Зураг 3. Төслийн багийн гишүүн анагаах ухааны доктор Б.Дармаа, ЭМГ-ын ажилтан Ч.Туул нар Ж.Мягмарсүрэн ахлагчтай “Мишээлт мана ” өрхийн эмнэлгийнхний хамт

 

2009-02-24-04.jpg
Зураг 4. Ц.Дуламжав ахлагчтай “Гоёо мэнд ” өрхийн эмнэлгийн хамт олон анагаах ухааны доктор Б.Дармаа нар.

 

2009-02-24-05.jpg
Зураг 5. Уранчимэг ахлагчтай “Агатова ” өрхийн эмнэлгийнхэн анагаах ухааны доктор Б.Дармаагийн хамт

 

2009-02-24-06.jpg
Зураг 6. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмнэлэгт суурилсан тандалтын багийн ахлагч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Нямгэрэл, дүн бүртгэлийн тасгийн эрхлэгч Б.Энхцэцэг нар ХӨСҮТ-ийн зөвлөх, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, анагаах ухааны доктор, Н.Цэнд, ХӨСҮТ-ийн амьсгалын замын вирүс судлалын лабораторын эрхлэгч, анагаах ухааны доктор Б.Дармаа нарын хамт.

 

2009-02-24-07.jpg
Зураг 7. Дорноговь аймгийн дотрын тасгийн эмч ажилчид аймгийн эмнэлэгт суурилсан тандалтын багийн ахлагч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Нямгэрэлийн хамт.

 

2009-02-24-08.jpg
Зураг 8. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт, Зүүн гараас: Хүүхдийн тасгийн эрхэлэгч Г.Одсүрэн, НЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Нямгэрэл.